Дэлхий ертөнцийн тайлагдаагүй 10 нууц

Дэлхий ертөнцөд бүрэн тайлагдаагүй нууцууд олон байдаг. Эдгээр нууцуудаас 10-ыг нь танилцуулж байна.

Моа шувуу

Нисдэггүй энэхүү ер бусын том шувууг Шинэ Зеландад 1500 оны орчим арлын оршин суугчид маоричуудыг бүрэн устгасан хэмээн эрдэмтэд үздэг байсан. Гэхдээ эрдэмтэд ер бусын том шувууны маш олон сарвууг тус арлаас олжээ. Гайхалтай нь уг сарвуу нь саяхных юм шиг л маш сайн хадгалагдсан байсан гэнэ.

Перу дахь Саксайуаманы сүмийн цогцолбор

Энэхүү сүмийн барилгын чулууг зассан мэт ямар ч зай завсаргүй тааруулж өрсөн нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлдэг. Шахаж өрсөн чулуунуудын завсраар дэвтрийн цаас ч багтах зайгүй байдаг.

Боливи улс дахь Нарны хаалга

Уг нарны хаалга нь Тиуанаку хэмээх эртний хотод оршдог. Манай эриний эхний мянган жилийн орчим тус хот нь нэгэн соёл иргэншлийн төв байсан болов уу хэмээн эрдэмтэд тайлбарладаг ч Нарны хаалган дээрх зургийн утга учрыг одоо хүртэл тайлж чадахгүй байгаа юм.

Хятад дахь Сарны агуй

Энэхүү агуйг хэдэн мянган хятад хүний гараар засч бий болгосон ч энэ тухай ямар ч баримт материал байдаггүй. Хэрхэн засч янзалсан нь оньсого хэвээр үлджээ.

Египет дэх дурсгалын хөшөө

Энэхүү гайхалтай аварга том дурсгалын хөшөөг чулуу сийлэн бүтээж байсан ч дуусгаагүй юм. Яах гэж, хэзээ бүтээж байсан нь тодорхойгүй.

Япон дахь усан доорх Йонагуни хот

Кихачиро Аратаке хэмээх усанд шумбалтын багш уг хотыг санамсаргүй нээжээ. Энэхүү усан доорх хот нь шинжлэх ухааны бүх л онолыг үгүйсгэдэг. Хадыг сийлж бүтээсэн уг хотын үүслийг одоогоос 10 мянган жилийн тэртээ аваачдаг. Энэ үед Египетийн пирамид ч баригдаагүй байсан үе. Хүн төрөлхтөн тухайн цагт агуйд амьдарч ан гөрөө эрхэлдэг байсан юм. Тиймээс барих боломжгүй гэж үздэг. Тэгвэл хэн энэ хотыг барьсан бэ хэмээх асуулт эрдэмтдийн өмнө байсаар байна.

Пакистан дахь Мохенджо-Даро буюу Үхэгсдийн толгод

Өнөөг хүртэл олон арван архелогичид энэ хотын мөхлийн нууцыг тайлж чадахгүй байгаа юм. 1922 онд Энэтхэгийн археологич Р.Банарджи Инд мөрний нэгэн арал дээр малтлага хийж уг хотын туурийг илрүүлсэн түүхтэй. Олон зуун мянган хүн амьдарч байсан энэ том хотын оршин суугчид хаачсан бэ хэмээх асуултад өнөөг хүртэл архелогичид хариулж чадахгүй байсаар байна.

Канад дахь Л’Анс-о-Медоуз тосгон

Энэ тосгоныг ойролцоогоор 1000 жилийн тэртээ викингчүүдийг барьсан гэж таамагладаг. Энэ нь Америк тивийг нээсэн Христофер Колумбыг төрөхөөс 500 жилийн тэртээ гэсэн үг юм. Тэд хэрхэн Хойд Америкт хүрэлцэн ирсэн бэ? Үнэхээр энэ тосгоныг викингчүүд барьсан уу? Энэ бүгд нууц хэвээр л байна.

Чулуун зэвсгийн үеийн хонгил

Шотландаас Турк хүртэлх нутагт энэхүү газар доорх хонгил түгээмэл тааралддаг. Энэ хонгилыг чулуун зэвсгийн үеийн хүмүүс махчдаас хамгаалах, цаг агаарын таагүй үзэгдлээс хоргодох, дайн тулаанд ашиглах зорилгоор барьсан хэмээн таамагладаг. Гэхдээ чухам юунд зориулж барьсан нь одоо ч яг таг тодорхойгүй байсаар.

Коста-Рика дахь асар том чулуун бөмбөлөгүүд

Энэхүү асар том чулуун бөмбөлгөнүүдийг хэн, яах гэж бүтээсэн нь нууц хэвээр л байна.  Өнгөрсөн зууны 30-аад онд гадилын тариалан эрхлэхээр хүмүүс ширэнгэн ойг устгах үеэр олж нээжээ. Нутгийн уугуул иргэдийн домог яриагаар уг чулуун бөмбөлөг дотор алт байгаа гэгддэг ч цул чулуу болох нь тогтоогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих