Манжуур орох гэж явсан монголчууд замдаа осолдож, нас баржээ
Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр (2017.02.15) гарчээ. Осол гарах үед зорчигчид Манжуур хотод тун дөхөж явжээ. Автомашиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа ч Улаанбаатараас зорин очсон хүмүүс байж магадгүй.
Өнгөрсөн зун Манжуурын замд микро автобус осолдож, хоёр хүний амь хохирсон. Дорнод аймгийн төвөөс Хавиргын хилийн боомт хүртэлх шороон замыг сайжруулах шаардлагатай байгааг иймэрхүү ослууд сануулсаар байна.
Н.Гэрэл
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хилийн цаана Манжуур хотын ойролцоо нас барсан гэж байхад хилийн наана Дорнод аймаг, Хавирган боомтын хоорондын замыг сайжруулья, түүнээс боллоо гэх маягийн юм бичжээ. Толгой нь олгой болсон золиг юм даа энэ сэтгүүлч