Газар хөдлөлтийг урьдчилан мэднэ

16683969_1255738814461925_4126672520965312585_nЭрдэмтэд хэдэн жилийн дараа газар хөдлөлтийн богино хугацааны таамаглалыг илүү лавтай болгож чадна. Энэ чиглэлээр нөр их ажил хийж байна. Орос-британы эрдэм шинжилгээний бүлэг байгалийн гай гамшгийн ялимгүй ч шинж тэмдгийг мэдрэх TwinSat хиймэл дагуулын онцгой системийг байгуулж байна. Сүүлийн жилүүдэд орчин цагийн ШУ нэлээд урагш ахисан боловч газар хөдлөлтийг таамаглах нь эрдэмтдэд тулгарсан хамгийн хүнд зорилтын нэг билээ. Токио, Сан Франциско, Жакарта, Ереван, Сантьяго хотууд бол гэнэтийн сүйдэх газар хөдлөлтэд нэрвэгдсэн олон хотын нэг хэсэг нь юм. Эрс хувирлыг хэд хэдэн жилийн өмнөөс нь таамагласан тохиолдол байгаа. Жишээ нь москвагийн Газрын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Алексей Любушин 2011 оны 3-р сард Японд болсон газар хөдлөлтийг бүр 2008 онд таамагласан билээ.
Газар хөдлөлтийн орчин цагийн бүх таамаглал статистикийн тоо баримтуудад тулгуурлаж байгаа хийгээд чухам хэдийд болохыг урьдчилан мэдээлж чадахгүй байна гэж Газрын физикийн хүрээлэнгийн газар хөдлөх аюулыг таамаглах лабораторийн эрхлэгч Алексей Завьялов хэлээд: “Ямар нэг урьдчилсан шинж тэмдгийг ажиглах нь 1 жилийн дараа газар заавал хөдлөнө гэсэн үг биш. Энэ нь зөвхөн 70 хувиар бүтэж болзошгүй таамаглал юм. Газар нэг жилийн дараа биш хагас жил, бүр 2 жилийн дараа ч хөдөлж мэднэ” гэв. Нарийн лавтай таамаглалд дэлхийн царцасын хөдөлгөөнөөс аваад гол нуурын усны түвшингийн өөрчлөлт хүртэл байгалийн бүх дохионы нийлбэр чухал. Газар хөдлөлтийн бараг судлаагүй зарим шинж тэмдэг эрс хувиралаас хоёр-гурван 7 хоногийн өмнө илэрдэг. Эдгээр шинж тэмдэг хүмүүсийг зохион байгуулалттай нүүлгэх, сэрэмжлэх арга хэмжээ авахад маш чухал гэв.
Орос-британы хиймэл дагуулын систем газар хөдлөлтийн бүх шинж тэмдгийг мэдэрнэ гэж газар хөдлөлт судлаач Виталий Чмырев хэлээд «Мөн систем газар хөдлөхийг дохиолсон шинж тэмдгийг нэгтгэн дүгнэж тодорхойлох зорилттой. Бид газар хөдлөх аюултай бүст одон орны оргилын сүлжээг байгуулахаар төлөвлөсөн. Хиймэл дагуулын ба газар дээрх ажиглалтын мэдээлэл баримтуудад дүн шинжилгээ хийж, газар хөдлөх бүх дохиотой холбоотой бүх мэдээллийг нэгтгэн дүгнэх бодолтой байна» гэв. TwinSat cистемийн сансрын аппаратууд газар хөдлөлтийн бүх дохиог байнга хянаж, бүх мэдээ баримтыг дэлхийн станцуудад тэр даруй уламжлах юм. Энэ нь одоогоор эрдэм шинжилгээний төсөл ба 2018-2019 он гэхэд бүрэн ажиллаж эхэлнэ. Газар хөдлөх аюултай бүс нутагт оршдог улсууд тухайлбал Япон, Филиппин, Индонези зэрэг улс энэ төслийг ихээхэн сонирхож байна.

 

 

Tusgaar.mn


URL:

Сэтгэгдэл бичих