Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай экс гишүүн Д.Ганбатыг зодож танхайрсан гэнэ
Экс хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай УИХ-ын асан нэгнийг зодож танхайрсан тухай мэдээлэл цацагдав. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад, Б.Чулуудай нь саяхны нэгэн өдөр УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшингийн хамтаар УИХ-ын гишүүн асан Д.Ганбатыг зодож танхайрсан гэнэ. Б.Чулуудай нарын зүгээс Д.Ганбатыг нэгэн рестораны бие засах өрөөнд байхад нь биед нь халдаж “Ардчилсан намаас зайлаарай, Чиний хэрэг байхгүй шүү” хэмээн айлган сүрдүүлжээ.
Харин энэ тухай Д.Ганбат Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол мэдүүлэхэд Б.Чулуудай, “Наад Д.Ганбат чинь амнаасаа болж зодуулсан” хэмээн мэдүүлсэн аж.
Х.Онон
zuv.mn
URL: