“Жи тайм” луйврын сүлжээнд сургуулийн багш нар олноор элсч хохирчээ
“Жи тайм” луйврын сүлжээний толгойлогч Ж.Марат болон холбогдох найман хүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байгаа. Ядруулаас аврах гаргах сүлжээ нэрийн доор Ж.Марат нь өөрийн дансандаа 6 тэрбум төгрөг хураасан байсныг битүүмжилсэн.
Өнөөдрийн байдлаар энэ луйврын сүлжээнд элсч ороод мөнгөөрөө хохирсон олон иргэн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байна. 21 аймгийн бүх суманд уг сүлжээнд элссэн иргэд байгааг эх сурвалж онцолж байгаа юм. Тэр ч битгий хэл улсын эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн багш нар олноор элсч мөнгөөрөө хохирсон гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
ЕБС-д багшилдаг багш М “Энэ сүлжээний талаар анх манай ажил дээр хүмүүс ирж танилцуулга хийсэн. Тэгээд гурван багш тэр өдрөө элссэн. Анх 135 мянган төгрөгөөр цаг худалдаж авсан. Тэгсэн эргүүлээд 400 мянган төгрөг авсан байсан.Бүр бидэнд үзүүлээд бөөн баяр хөөр болсон. Манай сургуулийн багш, захирал үүдний жижүүрүүд хүртэл элсэж орсон. Бүр гэрийнхнийг хүртэл оруулсан. Дороо хүн оруулахын тулд цалингийн зээл авсан. Ах дүү, найз нөхөд гээд бүгдийг ятгаж оруулсан. Сонгинохайрхан дүүргийн багш нар бүгд орсон доо. Гэтэл одоо хохирогч болчихоод сууж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орсон одоо болтол мөнгөө олж авч чадаагүй байна” гэв.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн сургуулийн багш нарын ихэнх нь орж өнөөдөр хохирогч болчихоод сууж байгаа ажээ.
О.Сайхан
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сүлжээний бизнесийг хэн дэмжээд байгаа юм бэ. Хүмүүсийг нэг дор цуглуулаад ухуулга, сургалт маягийн юм хийгээд л эхэлвэл тэр “СҮЛЖЭЭ” байдаг. 100%-ийн гаралтай ургамал, цай, эм, тос, гоо сайхны бүтээгдхүүн сүүлдээ бүр АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ хүртэл сүлжээ болж байна. Хувь хүн өөрсдөө анхаарч энэ нөлөөнд автахгүй байх хэрэгтэй. Хохирогч нь ИРГЭД өөрсдөө шүү