Хятад, Япон улсуудын харилцаа бүлэг арлуудаас болж ахин хурцадлаа
Японы боловсролын яам дунд, бага сургуулийн “суралцах хөтөлбөр”-ийн шинэ эхийг нийтэлсэн нь БНХАУ-ын зүгээс мэдэгдэл гаргахад хүргэжээ. Учир нь дунд бага сургуулийн нийгмийн хичээлд, Дяо Юйдао арлууд бол Японы уугуул нутаг дэвсгэр мөн гэсэн нь ийнхүү мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлэхэд хүргэсэн хэрэг болжээ.
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань түүхийн бодит үнэнийг хүндэтгэж, өдөөн хатгалагаа зогсоохыг Японы талаас шаарджээ.
Хэвлэлийн бага хурал дээр, Гэн Шуань хэлэхдээ, “Дяо Юйдао арал болон түүний ойролцоох арлууд бол Хятадын уугуул нутаг дэвсгэр юм, нутаг дэвсгэрийн бүрэн эрхээ хамгаалах гэсэн Хятадын талын шийдвэр зориг эрс хэлбэрэлтгүй юм. Японы тал юу хэлж, юу үйлдсэн ч гэсэн Дяо Юйдао арлууд бол Хятадынх гэсэн бодит үнэнийг өөрчилж чадахгүй. Түүхэн бодит үнэнийг хүндэтгэж, өдөөн хатгалагаа зогсоож, түүхийн зөв үзэлээр залуу нэгэн үеийнхнийг хүмүүжүүлж, Хятад Японы харилцааг сайжруулах гэсэн үнэнч санаагаа бодитой үйл ажиллагаагаар харуулахыг бид Японы талаас шаардаж байна” гэжээ.
М.Баяр
URL: