ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар хүүгийнхээ хар тамхины хэргийг “хаах”оролдлого хийж байна уу
-Түүний хүү С.Цог 5-8 жилийн ял авна-
Хар тамхины хэрэгт хамгийн хөнгөн ял оноож байгаа орны тоонд Монгол улс ордог. Яагаад гэхээр хар тамхийг олны танил эсвэл хөрөнгө мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг учир хөнгөн ял оноох нь аргагүй биз. Өдрөөс өдөрт газар авч байгаа хар тамхины хэрэглээг хууль шүүхийнхэн таслан зогсоох ажиллагааг дорвитой хийж чаддаггүй. Тэд уг нь “ажиллагааг” хийх гэж оролддог. Даанч эрх мэдэлтэн, хөрөнгөтний өмнө сөхөрчихөж байгаа харагддаг. Өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг гадаадад явах хойгуур нь түүний хүү хар тамхичин Цогийг Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан. Маш шуурхай ажиллаж айс буюу мөс хэрэглэснийг нь бараг л тогтоочихсон. Түүнтэй Б.Энхтайван гэх залууг хамт баривчлагдсан. Өмнө нь С.Цогтой хамт хар тамхины хэргээр ял эдлэж байсан найз нь. Энэ хоёрт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хар тамхи мансууруулах бодис биедээ авч явсан, давтан үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Түүний дараахан цахим мэдээллийн хэрэгсэлүүдээр “Б.Энхтайван нь биедээ их хэмжээний мөс авч явсан нь хэргийг хүндрүүлэх заалт болно. Харин С.Цогт холбогдох хэргийн хувьд биедээ хар тамхи авч явсан нь батлагдаагүй учир хуулиар хариуцлага хүлээлгүй өнгөрч болзошгүй гэдгийг хэлж байна” гэсэн мэдээлэл тарсан. Магадгүй хэргээс мултрах, уснаас өөрөө хуурай гарах гэсэн хэн нэгний далд санаа ч байж болох юм. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Сугарын хүү Цогийн цуснаас шинжилгээ авахад хар тамхи хэрэглэсэн нь тогтоодсон гэх юм билээ.
Гэтэл Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн зөвлөлийн гэдэг эрх мэдлээрээ хууль шүүхийнхэнтэй танил талаараа холбогдож хуурамч дүгнэлт гаргуулж яваа ч байж магадгүй юм. Тэрч бүү хэл Шүүхийн шинжилгээнийхэн дээр давхин орж хүүгийнхээ цус шээснээс нь авсан шинжилгээний дүгнэлтийг мансууруулах бодис илрээгүй болгож өөрчлөх гээд гүйж явааг ойрын эх сурвалжууд нь хэлж байна. 2014 онд С.Цог нь мөс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн ялласан ч ашиг олох зорилгоор хар тамхи борлуулсан нь тогтоогдоогүй хэмээн ялыг хөнгөлөн зүйлчилсэн байдаг. Түүнчлэн С.Цог нь мөрдөн байцаалтын шатанд мөсийг тарианы усны шилэнд хийн хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрснөөс гадна Б.Энхтайвантай нийлж, хамтран хэрэг үйлдсэн гэх Э.Золбадралд бүх хэргийг тохно хэмээн айлган сүрдүүлж байсан нь 2015 оны 3-р сарын 2-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд үлджээ. Улмаар шүүхээс С.Цогтод хоёр жилийн хорих ял оноож 2016 оны нэгдүгээр сард хорих ангиас өршөөлөөр суллагдсан юм.
Уг нь Өршөөлийн тухай хуульд онц хүнд гэмт хэрэгтэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах буюу эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд тус тус хамрагдах боломжгүй хэмээн заасан байдаг. Тиймээс тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүүд дээрх зүйл заалт үйлчлээгүй бололтой хэмээн бичиж байсан юм.Түүнийг давтан үйлдлийг Монголын хууль шүүхийнхэн тогтоох юм бол 5-8 жилийн хорио ялаар шийтгүүлнэ. Гэтэл хэрэг замхрах зам руу орж буйг ойрын эх сурвалж дурьдаж байна.
Ц.Сарнай
Эх сурвалж: tonshuul.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
СОХОР СУГАР ЛАЛАР ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН
enesugar sugarluu .turuus hulgai hiij 650 say dolloroor aral haus avsan hvn shvv dee