Сүхбаатар дүүргийн шүүх гомдлыг нь хүлээн авсангүй

Тэрбээр нэг хэсэг улс төрийн “хатуу самар” гэгддэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой арсалдан хоолойгоо боолгон ухамсрын шанаа авч байсан бол одоо С.Эрдэнэ гишүүнтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах болов. Ж.Сүхбаатар гишүүн С.Эрдэнэ гишүүнийг “Эрүүгийн элемент царайлчихаад…” гэж хэлсэн нь өнөөдрийн улс төрд гол сэдэв болоод байна. Тиймээс Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр төрд халсан гэж үзээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Гэвч тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн “Гомдлыг хүлээн авах боломжгүй, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс гомдолтой гэсэн тайлбар авч ирвэл өргөдлийг нь хүлээн авна” гэсэн байна. Холбооныхны үзэж байгаагаар “Эрүүгийн элемент царайлсан хулгайч” гэдэг нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж үзсэн доромж үг гэнэ.

Г.Нар


URL:

Сэтгэгдэл бичих