МАНдуулсан үнэтэй шинэлэх нь

7701

2016 оны сонгуулиар МАН “Бид зүтгэнэ. Хамтдаа хөгжинө” хэмээх уриа дэвшүүлж, ялалт байгуулсан. Ер нь л мандуулна гээд л байлаа. Гэвч одоохондоо нэг их мандаад, хөгжөөд байгаа юм алга. Тэд ч нэг их зүтгэсэнгүй. Чуулганы ирц нь хүрэхгүй, бусдын кнопыг дарах гэж гараа хурдан хөдөлгөж байгааг эс тооцвол өөр хурдтай шийдээд, зүтгээд байгаа юм алга. Ер нь бодоод байх нь ээ, тэд мандуулна гээд байснаа өсгөхтэй андуураад байх шиг байна. Сүүлийн үед бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Шалтгааныг нь мэдээж янз бүрээр тайлбарлаж, нялзаах байх. Эдийн засгийн уналт, ам.долларын өсөлт, цаашлаад шатахууны үнэ гээд л. Гэхдээ эдийн засгийг сэргээх, улс орноо хөгжүүлэх, мандуулах, иргэдээ сайн сайхан амьдруулах амлалтыг бидэнд тэд өгсөн. Харамсалтай нь одоогоор сайжирсан юм алга. Тун удахгүй цагаан сар болно. Мэдээж Монгол түмний ганц уламжлалт том баяр учраас хүн бүр л эрвийх дэрвийхээрээ тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхой.

Гэтэл сар шинийн өмнө бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө.  Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа гол суурь шалтгаан нь валютын ханш. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг ам.долларын ханшийг барьж чадаагүй, шатахууны онцгой албан татварыг нэмэлгүй, үнийг нь бууруулах боломжтой бай­хад хийсэнгүй гээд л яриад байсан. Гэтэл тэд өөрсдөө энэ ажлаа хийж чадсангүй. Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрчихээд байна. Ядаж бай­хад валютын ханшийн өсөлттэй хол­боо­той­гоор бүхий л зүйлийн үнэ нэ­мэгд­сэн. Засгийн газар уг нь саяхан шата­хуу­ны үнийн өсөлтийн эсрэг арга хэм­жээ авч байгаа нь энэ гээд онц­гой ал­бан татварыг 3-5 дахин буу­руул­сан.

 

Гэвч энэ шатахууны үнийн өсөл­­тийг хязгаарлах биш бен­зин импорт­­логч­дын ашиг орлогыг нэмэх шийд­вэр бол­чих­сон. Онцгой албан тат­­вар буур­лаа, маргааш нь шата­хуун им­порт­логчид үнээ нэм­чих­сэн. Дэл­хийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгд­сэн, ам.долларын өсөлт зэргээс бо­­лоод л өсгөсөн гэсэн тайлбар зүү­чихэж байгаа юм. Засгийн газар уг нь шатахууны үнийн өсөлтийг хяз­гаар­лах зорилготой байсан, энэ шийд­вэ­рийн­хээ хэрэгжилтийг хангах үүргийг ч ШӨХТГ гэх мэт байгууллагын дарга нарт өгсөн. Өнөөдүүл нь ганц нэг бичиг сачиг шидэж, хууль бусаар үнээ нэмлээ гэж хурал хийгээд л өнгөрсөн.

 

доогоор үр дүнд хүрсэн юм алга. Гэтэл яг нарийн дээрээ шатахуун импортлогчид хямд үнээр авсан барааныхаа үлдэгдлийг үнэтэй зараад, ашиг олоод л сууж байна. Сөрөг хүчин байхдаа сүрхий сүрхий хашгичаад байсан хүмүүс яав. МАН-ын 65 зүтгэхгүй байгаа нь ам.долларын өсөлт, шатахууны үнийн нэмэгдлээс л ха­раг­дана. Уг нь шатахуун импорт­лог­чид бүгд МАН-ын угшилтай, тэд­ний “гал тогоо”-ны хүмүүс.

 

Гэвч тэд шатахуун импортолж байгаа бизнес­мэ­нүү­дийнхээ ашиг орлогыг л дэмжээд, ард түмнээ мартчихсан юм биш үү. Үнэ­хээр шатахууны үнийг барих чадал­тай л юм бол онцгой албан татвараа тэглээд, үнээ нэмэхгүй шүү гэдэг даалгаварыг өгөх л хэрэгтэй. Тэд тэгж чадсангүй. Үүнээс нь болоод өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсч байна. Такси хүртэл үнээ нэмж эхэлсэн. Шалтгаан нь ердөө л шата­хууны үнийн өсөлт. Хамгийн сүү­лийн үеийн мэдээллээр бүх хиамны үйлд­вэрүүд үнээ нэмчихлээ. Кг тутамдаа 2-3 мянган төгрөгөөр нэмчихсэн. Махны үнэ ч гэсэн 500-1000, цаашлаад 2000 төгрөгөөр нэ­мэг­дээд байна. Ерөөсөө үнэ нь нэ­мэг­дээ­гүй бараа бүтээгдэхүүн гэж ал­га.  Манай улсад нэг сонин тогтол­цоо бий.

 

Валютын ханш ганц, хоёр төгрөгөөр нэмэгдэхээр дагаад ба­раа бүтээгдэхүүний үнэ 10, 20-иор өс­дөг. Яах вэ, гаднаас бүх зүйлээ оруулж ирж, өөрсдөө юу ч үйлд­вэр­лэх­гүй шахам байгаагийн гай л даа. Дээрээс нь шатахууны үнэ 10, 20 төгрөгөөр нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүн 100, 200-гаар нэмэгдэнэ. Мэдээж тээвэрлэлтийн зардал бага сага нэмэгддэг л байх. Гэхдээ шалтаг болгож нэмэх нь их. Цаашлаад баяр дөхөөд ирэхээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нэг уламжлал бий. Гадаад орнууд баярын үеэр бараа бүтээгдэхүүнээ тултал нь хямдруулж, иргэддээ бэлэг барьдаг юм гэнэ билээ. Юм үзэж, нүд тайлсан хүмүүсийн яриаг сонсоод байхад. Манайд бол үнээ нэмж бэлэг барина.

Цагаан сараар гайгүйхэн гурилын үнэ кг нь 2500 төгрөг хүрч байсан сайхан түүх ч манай улсад бий. Электрон барааны дэлгүүрүүд нь баяр дөхөхөөр худлаа хямдрал зарлана. Хүнийг хуурч болох бүхнийг хийнэ. Мэдээж бүх зүйлээ гадаадаас авч байгаа болохоор хямдруулаад байж чадахгүй л дээ. Гэхдээ эх орны үйлдвэрлэгчид үнээ жаахан хямдруулж, иргэдээ баярлуулж болно доо, бас.

Тийм ч юм байхгүй. Харин ч Монголд үйлдэрлэсэн нэртэй л тэнгэрт тулсан үнэтэй. Хямдрал энэ тэрийн тухай бол яриад ч хэрэггүй. Хөдөөнийхөн хүртэл цагаан сар дөхөхөөр цагаан идээнийхээ үнийг тэнгэрт тулгачихна. Таван кг аарцаар л тавьсан болов уу гэмээр таваг засах ааруул 140 мянган төгрөг байх жишээтэй. Сайндаа л 30 мянган төгрөгийн түүхий эдээр хийчихээд 200 мянгаар зарахаар чинь яах болж байна аа. Төр засаг нь ч иргэдээ бодохгүй, олигтой ажиллахгүй. Бид өөрсдөө ч бие биеэ бодохгүй байна. Энэ жилийн цагаан сараар иргэд үнийн дарамтад ороод л өнгөрөх нь. Үнэ ч мандаж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих