Ирэх оны тєсвийг гишvvд сонгуулийн амлалтаа биелvvлэхэд л зарцуулах нь

Манайх баян болно. Ийм баярт мессэж 2012 оны тєс­­вийн тєслийг УИХ-ын чуул­ганаар хэлэлцэж эхэлс­нээс хойш тарсан. Энэ нь уул уурхайн баялгаас орж ирэх орлого нэмэгдсэний ул­маас тєсвийн орлого єссєн­тэй холбоотой. Улс орны ор­лого єсч байгаа нь сайн хэ­рэг. Харин энэ орлогыг “зєв шингээх” асуудал юу юу­наас илvv чухал. Тод­руул­бал улс орны орлого нэмэгдэж байгаагийн хэрээр ард тvмний амьдрал ч єє­дєлж, тэр хэрээр хєгжил ирэх учиртай. Vvний тулд тєс­вийн зєв хуваарилалт юу юу­наас чухал. Гэтэл ирэх оны тєсвийн тєсєл ид яригдаж байгаа энэ vед УИХ-ын эрхэм ги­шvvд 2008 онд амласан ам­лал­таа яаж биелvvлэх вэ гэдэгт л гол анхаарлаа хан­дуулж байна. Хатуухан хэл­бэл УИХ-ын гишvvд ирэх оны тєсвийг амлалтаа хэ­рэг­­жvv­лэх хэрэгсэл болгон ашиглахаар улайрч байгаа дvр зураг харагдах боллоо. Тэд энэ байдлаа байнгын хо­роо­дын хуралдаан, УИХ-ын чуул­га­ны танхимд ч ний нуу­гvй харуулах болсон.

Нийгмийн бод­лого, бо­ловс­рол, соёл, шинж­лэх ухаа­ны байнгын хорооны хурал­даанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн тєсвийн ту­хай хуулийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлгийг хийх vеэр УИХ-ын нэгэн гишvvн “Багш на­рыг зєєврийн компью­тер­тэй болгох асуудал мє­рийн хєтєлбєрт суусан. Энэ амлалт биелэхгvй бол яах юм бэ. Бид сонгогчдодоо юу гэж хэлэх вэ” хэмээв. Vнэн байдлаа ний нуугvй хэлж бай­гаа нь энэ. Байнгын хо­рооны ги­шvvд ч vvнийг нь дэм­жиж “Нээрээ энэ ам­лал­тыг яаж биелvvлэх вэ. Хэ­рэв бие­лvvлэхгvй бол ирэх сон­гуулиар багш нарын ємнє хэлэх vггvй хэцvvднэ” гэж тол­гойгоо гашилгацгаав. Уг нь энэ асуудал БНХАУ-ын зээлээр шийдэгдэхээр яриг­даж байгаа юм билээ. Гэвч энэ зээлийн хvрээнд багш нарт компьютер олгогдохыг хvлээж суух хугацаа УИХ-ын гишvvдэд бараг vлдээгvй тул тэд ийнхvv сандралдах бол­жээ.

Байнгын хорооны ги­шvvд сонгуулиас ємнє багш на­­­рыг компьютержvvлэх ямар боломж байгааг эрэл­хийлс­­­ний эцэст “Урьдчилгаа 10 тэрбумыг нь БСШУ-ы сай­­дын багцад суулгая” гэ­­сэн санал ч гарав. Vvнд нь Ё.От­гон­­баяр сайд бага зэ­рэг дур­­гvйл­­хэж, “26 мянган баг­­­шийг компью­тер­жvv­лэ­хэд 18 тэрбум тєг­рєг хэ­рэг­тэй. Vv­нийг сай­дын баг­цад суул­га­хаар цэцэр­лэг, сур­гууль барих тєсвєєс ха­саг­да­на” хэ­мээлээ. Харин Эрvvл мэн­дийн сайд С.Ламбаа багш на­рыг компьютержvvлэх тєс­лийн хvрээнд цахим эрvvл мэн­дийн тухай тєсєл хэрэгжинэ гэд­гийг дурдаад, “Vvнийг хэрэгжvvлэх мєнгийг манай сал­барын тєсєвт суулгаж бол­но” хэмээн найр тавив. Гэвч УИХ-ын гишvvн Д.Од­баяр “Энэ тєслийн мєн­гийг урьдчилаад тєсєвт суул­га­чих­вал БНХАУ-ын зээлээр хэ­рэг­жих тєсєл зогсчих юм биш биз” гэж болгоомжилсон юм. Юутай ч багш нарыг компью­тер­­жvvлэхэд зарцуулах сан­­хvv­жил­тийг БСШУ-ы сай­дын баг­цад суулгах асууд­лыг Нийг­мийн бодлого, бо­­ловс­­рол, соёл, шинжлэх ухааны бай­н­гын хорооны гишvvд дэм­­жив.

Гишvvдийн энэ асууд­­лыг дэмжих гол шалт­гаан нь ирэх сонгуулиар сон­гогч­дын­хоо ємнє хэлэх vгтэй байя, амлалтаа биелvvлсэн нэр зvvе гэсэнтэй холбоотой. Ямар сайндаа л БНХАУ-ын зээлийн хvрээнд шийдэгдэх энэ ажлыг заавал сонгуулийн ємнє амжуулах гэж улсын тє­сєв рvv хvчээр чихэж байх вэ дээ. Монгол Улсын 2012 оны нэгдсэн тєсвийн тухай хуу­лийн тєслийн хоёр дахь хэлэлцvvлэг цааш vргэлж­лэ­хэд гишvvд єєр єєрсдийн тойрогт хийх ажлын тухай л асууж лавлав. УИХ-ын ги­шvvн Х.Бадамсvрэн “Ємнєговь аймгийн хvн амын тоо эрс єсч байна. Гэтэл соё­­лын асуудал хоцорч бай­на. Vvнийг яаж шийдэх вэ”, УИХ-ын гишvvн Д.Од­баяр “Дорнодын МСVТ-ийг єргєт­гєх, хєгжлийн бэрх­шээл­тэй хvvхдийн сургууль барих шаардлага байна. Энэ асуудал яагаад тєсєвт суусангvй вэ” гэх зэргээр асуулт, санал хєв­рєв.

Эцэст нь зарчмын зє­рvvтэй асуудлуудаар санал ху­раахад бvгд тойрог руу чиг­лэсэн ажил, сургууль, цэ­цэрлэгийн засвар, спорт заал шинээр барих тухай л байв. Эдгээрээс vзэхэд эрхэм гишvvд маань улсын тєсвийн орлогыг тойрог руугаа яаж ахиухан чиглvvлэх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж, нойр хоолоо умартах шахаж буй бололтой. Арга ч vгvй биз. Ахиад дєрвєн жил пар­ла­ментад суучих юмсан гэ­сэн­дээ тойргийнхондоо таа­­лаг­дах зvйл хийхийг хичээж байгаа шvv дээ. Vнэн­дээ сургууль, цэцэрлэг, спор­тын ор­дон барих, багш нарыг компью­тержvvлэх ажлыг буруушаах гэсэнгvй. Гагцхvv улс орны эдийн засагт єсєлт харагдаж, хєгжих нєхцєл бололцоо ха­рагдаж байгаа энэ vед эр­хэм гишvvд єнєєх л сурсан зангаараа жижиг са­жиг зvйл ярьж, хvнд таа­лаг­дахын тєлєє ажиллаж бай­гаа нь харамсалтай.

Иргэдийнхээ амьд­ра­лыг дээшлvvлэх, орон сууц­жуу­лах тєслийг хэрэгжvv­лэх, хотоо утаанаас салгах гээд олон томоохон асуудал бай­­хад УИХ-ын гишvvд сур­гууль, цэцэрлэгийн засвар тойр­сон асуудал яриад сууж бай­гаа нь хэр зохимжтой вэ. Тєр тvшилцэж яваа эрх­мvvд гагцхvv амлалтаа бие­­лvv­лэхэд л анхаарлаа хан­­дуулж, бодлогын хэм­жээ­ний томоохон асууд­лыг шийд­вэрлэх чиглэлээр ху­руу­гаа ч хєдєлгєхгvй байж болно гэж vv. Улс орны ор­лого єсєхийн хэрээр илvv ихийг хийж бvтээх учиртай бус уу.

Д.Өнөржаргал

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих