Солонгост монгол залуу хүн амины хэрэгт сэжиглэгджээ

d96a66e513b1334bgreatӨмнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн цагдаагийн газар монгол залууг, солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ. Монгол залуу С энэ жил 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна. Энэ сарын 10-ны өдрийн оройн 21.30 минутийн орчим монголын иргэн С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай Ким-тэй муудалцаж, улмаар үйлдвэрээс хамт гарч явахыг гэрчүүд харсан байна.

Ингээд тэр хоёрыг гэрчүүд хайж эхэлсэн бөгөөд Солонгос иргэний гар утсыг олсон даруй цагдаад дуудлага өгчээ. Улмаар цагдаагийнхан цаг алдалгүй ирж үйлдвэрийн эргэн тойронд эрэл хийснээр Ким-ыг хүйтэн мэсний улмаас амь насаа алдсан байхыг олсон аж. Харин монгол залууг холгүй ууланд бүгж байхад нь баривчилсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих