Ариутгал хийх нэрийдлээр дээрэм хийх гэж байсан этгээдийг саатуулжээ
Өөрийгөө “ариутгал хийж явна” хэмээн танилцуулж айлд нэвтрэн дээрэм хийхийг завдсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал 25 настай М гэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өдрийн цагаар бага насны хүүхэд, хөгшид зэрэг биеэ хамгаалах чадваргүй иргэдийг хуурч мэхлэн дээрэмдэх гэж байжээ. Түүний гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн саатуулжээ.
Иргэдийг сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
URL: