АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээвэл газрын тосны үнэ буурна

-22052014-1400726903-455017267-gazriin_tosАНУ-ын Эрчим хүчний агентлагаас “брент” маркийн газрьш тосны ханшийг баррель тутамдаа 53-55 ам.долларын хооронд байна гэх таамгийг дэвшүүлжээ. Харин 2018 онд газрын тосны үнэ баррель тутамдаа 56 ам.доллараас буурахгүй гэж тус байгууллага үзэж байна. Түүнчлэн ‘АНУ-ын Байгаль орчны нөлөөллийн үндэсний агентлагийн төв газрын тосны ханшийг энэ оны ирэх арванхоёрдугаар cap хүртэл аажмаар өссөөр баррель тутамдаа 93 ам.доллар болно гэсэн прогноз дэвшүүлээд байна. Харин Дэлхийн банкны төсөөллөөр эрчим хүч, металл зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт бага байгаа, эрэлт өсч байгаагаас тэдгээрийн үнэ 2017 онд ихээхэн өсөх төлөвтэй байгаа ажээ. Дэлхийн банкны “Түүхий эдийн зах зээлийн тойм” тайлангийн 2017 оны нэщүгээр сарын дугаарт газрын тосны үнэ энэ жилийн турш харьцангуй тогтвортой буюу нэг баррель нь 55 ам.доллар байх буюу 2016 оныхоос 29 хувиар өснө хэмээн таамагласан байна.

Газрын тосны ханш ийнхүү өсөхөд болон бусад газрын тос үйлдвэрлэгч орнууд удаан хугацааны туршид газрын тосны үйлдвэрлэлийг хязгаарлалтгүй явуулж ирсэний дараа үйлдвэрлэлийг хязгаарлах гэрээг хэсэгчлэн дагаж мөрдөх болсон нь нөлөөллөө гэж дээр дурдсан байгууллагууд үзэж байна. Хэдийгээр газрын тосны ханш ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа ч үнийн дарамтаас шалтгаалж газрын тосны ханш таамаглаж буй хэмжээнд хүртэл өсөхгүй байж болох юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Австралийн Вена хотноо Газрын тос экспортлогч орнууцын байгууллага буюу ОПЕК дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийг өсгөх зорилгоор газрын тосны олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар бууруулахаар тохиролцоонд хийсэн. ОПЕК-ийн орнууц одоогоор өдөрт дунджаар 33.7 сая баррель газрын тос олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард хүрсэн тохиролцооны дагуу ОПЕК-ийн орнууд өдөрт 32.5 сая баррель газрын тос олборлохоор болсон юм. Энэхүү хязгаарлалт нь өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Саудын Араб, Ирак,Арабын Нэгдсэн Эмирт, Кувейт зэрэг орнууд ОПЕК дагроо олборлолтоо илүү хувиар танахаар болсон. ОПЕК нь Ангол, Алжир, Эквуадор, Габон, Индонези, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэль зэрэг дэлхийн газрын тосны гол экспорглогч 14 орныг нэгтгэсэн байгууллага юм. Энэ байгууллагад дэлхийн газрын тосны нийт нөөцийн гуравны хоёр нь ногддог. Дэлхийн нийт олборлолтын 35.6 хувийг үйлдвэрлэдэг. Энэ байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудынхаа ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, газрын тос экспортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн төвшинд байлгахад чиглэсэн байдаг. Иймд ОПЕК-ийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг юм. ОПЕК тохиролцоонд хүрсэн тухай мэдээ дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийг есөн хувиар чангарахад хүргэсэн. “Брент” маркийн түүхий гакрын тос баррель нь 46 ам.доллараас 56 ам.доллар болтлоо өсөөд байна. Гэхдээ газрын тосны ханш хар алтны зах зээл хямрахаас өмнө буюу 2014 оны төвшинд хүрч өсөхөд өдий байна гэж эдийн засагчид онцолжээ. Өөрөөр хэлбэл, ОПЕК-ийн хүрсэн энэ тохиролцоотой холбоотой тодорхойгүй, бүрхэг зүйл олон байна. Иймд газрын тосны үнийн энэ удаагийн өсөлт нэг их удаан үргэлжлэхгүй, ойрын хэдэн долоо хоногийн дотор эргээд буурахыг үгүйсгэхгүй гэж зах зээлийн шинжээчид аль хэдийн таамгаа дэвшүүлжээ.

ОПЕК-ийн энэ тохиролцоо амжилттай хэрэгжиж, газрын тосны ханш цаашид өсөх эсэх нь ОХУ гэх мэт ОПЕК-ийн гишүүн бус орнуудын газрын тосны олборлолтоос шалтгаална. Өнгөрсөн онд газрын тосны ханш түүхэн доод төвшинд хүрмэгч АНУ-ын Хойд Дакота Техас зэрэг мужууудын олон компани алдагдалтай ажиллахгүйн тулд газрын тосны цооногуудынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Хэрвээ одоо газрын тосны ханш өсөөд ирвэл эдгээр компаниуд дахиад олборлолт хийж эхэлнэ, энэ нь түүхий газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар энэ зах зээл дахиад хямрахад нөлөөлж болох юм. ОПЕК-ийн сая хийсэн тохиролцоог авч үзвэл, ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон. ОПЕК-ийн гишүүн 14 орноос Саудын Араб ирэх 2017 онд хамгийн их хэмжээгээр буюу өдөрт 486 мянган баррелиар газрын тосны олборлолтоо танана. Мөн Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Венесуэль зэрэг орнууд газрын тос олборлолтоо илүү хувиар бууруулахаар тохирсон. Харин Иран нэг их өөрчлөлт оруулсангүй, бараг одоогийн төвшинд барихаар болсон. Харин Ливи, Нигери зэрэг орнуудыг олборлолтын квотоос чөлөөлсөн байгаа. Учир нь эдгээр орнуудад бослого үймээн, хүчирхийлэл арилаагүй, нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулж, тэдний олборлолтын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Мөн Индонези Улс ОПЕК дахь гишүүнчлэлээ түр түдгэлзүүлсэн учраас энэ квотод орсонгүй. Энэ удаагийн тохиролцоо ОПЕК-ийн гишүүн бус орнууд өдөрт бОО мянган баррелиар хязгаарлах эсэхээс хамаарна. ОПЕК-ийн орнуудаас тавьж байгаа энэ 600 мянган баррелиар танах квотын тал хувь нь буюу ЗООмянга нь ОХУ-д ногдож байгаа юм. ОХУ өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр хувиар буюу өдөрт 11 сая баррель газрын тос олборлож байсан. Гэтэл ОПЕК-ийн тавьж байгаа шаардлагаар 300 мянган баррелиар буулгавал өдөрт 7-8 сая баррель газрын тос олборлох юм. ОПЕК газрын тосоо квотлох тохироо хийхзд амаргүй байсан. ОПЕК-ийн гишүүн орон тус бүр өөр өөр ашиг сонирхолтой, өөр өөр нөхцөл, саналтай байсан. Саудын Араб л гэхэд дангаараа их хэмжээгээр олборлолтоо танаж, хувьцаагаа салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа. Мөн АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээгээд эхэлбэл ОПЕК-ийн тохиролцоо хэрэгжихэд ярвигтай болох болов уу гэсэн болгоомжлол эдийн засгийн шинжээчдийн дунд байна. ОПЕК анх 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед газрын тосны олборлолтоо хязгаарлаж байснаас хойш анх удаа энэ тохиролцоо хийсэн билээ.

 

Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих