“65-ын бүлэг”-т товчлуур үнэгүйдэж, сөрөг хүчингүй болсон УИХ-ын намрын чуулган

default-imageУИХ-ын тухай хуульд зааснаар намын ээлжит чуулганыг аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд хуралдуулах журамтай. Үүгээр намрын ээлжит чуулган өнөөдөр хөшгөө хаана. Нэгээс нөгөөд засгийн эрх шилжсэн, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудалтай болсон МАН-ын анхны намрын чуулган, эдийн засгийн хямралыг даван туулах, “Стэнд бай” хөтөлбөр гээд өнгөрсөн дөрвөн cap бүхэлдээ олны анхаарлын төвд байв. Дээрээс нь шинээр бүрдсэн парламентын 76 гишүүний 39 нь анх удаа сонгогдсон гишүүд. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллагын 51.31 хувь нь шинэ гэсэн үг.

Өмнөх парламентын үед аль ч нам, эвсэл олонх болоогүй учраас нэг товчлуур ч үнэтэй байдаг байв. Ялангуяа Засгийн газрын гишүүнийг огцруулахаас эхлээд ашиг сонирхлын зөрчил дагуулсан хуулийн төслийг батлахад нэг гишүүний товчлуур хүчтэй байлаа. Харин УИХ-ын 76 гишүүний 65-ыг нь МАН бүрдүүлэх болсон энэ цаг үед нэг байтугай нэлээд товчлуур ч үнэгүйдэх болов. Ирцийн бойкотод ордог байсан өмнөх парламентын айдас ч энэ удаад байхгүй боллоо. Энэ чигээрээ цааш явбал М.Энхболдын ангийнхан ирэх дөрвөн жилд парламентын тогтворгүй байдалд орохооргүй харагдаж байна. Ийнхүү МАН парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй нь нэг талаараа чуулганыг ирцийн бойкотод оруулдаг өмнөх жишгийг халсан эерэг үр дүнтэй ч нөгөө талаараа хууль тогтоомжийг батлахдаа хэтэрхий нэг талыг барьсан хэмээх шүүмжлэлийг дагуулсаар анхны чуулган хаалтаа хийх гэж байна. Нөгөө талаар хамгийн олон суудалтай явсан АН-ынхан есхөн суудалтай үлдсэн нь сөрөг хүчнийг хэтэрхий сулж болгож, бараг байхгүй хэмжээнд аваачив. Эсрэгээрээ олонхийн Бүлгээс Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд АН-аас хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр намрын чуулганыг өндөрлүүлж байна. Үүнээс гадна өнөөдөр хаалтаа хийх чуулганаар “Эрдэнэт” 49 хувь тойрсон маргааныг дэнслэхээр болсон нь хүн бүрийн анхаарлыг тийш хандуулж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн асуудлаар УИХ шийдэлд хүрсэн тохиолдолд намрын чуулганаар хэлэлцсэн хамгийн том асуудал нь “Эрдэнэт” байх юм.

УИХ-ын гишүүд дөрвөн cap үргэлжилсэн намрын чуулганы багагүй хэсгийг хий хоосон өнгөрүүлсэн болж таарлаа. Учир нь олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн хуулийн төсөл орж ирсэн ч хэлэлцэх шаардлагагүй гэж тамга даруулаад буцсан юм. Намрын чуулганы эхэнд, Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд алтны роялтийг нэмэх, банкин дахь хадгаламжаас татвар авах зэрэг тансаг хэрэглээг чиглэсэн хатуу бодлого багтсан байлаа. Гэвч энэ асуудлыг УИХ-аар олон хэд хоног хэлэлцсэний эцэст МАН-ын бүлэг улс төрийн эрсдэлээс сэргийлж, эргүүлэн таггах шахалт үзүүлсэн Засгийн газарт эргэлзээ төрүүлсэн юм. Эрх баригчдын энэхүү шийдвэрийг манай улсын хувьд цоо шинэ татварын бодлогыг агуулсан хуулийн төсөлд цэг тавьсан хэмээн шүүмжлэх судлаач байсан ч “алгаа ташин” хүлээж авах хүмүүс ч бий.

Дараагийн хоног хугасласан үйл явдал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг. Төрийн байгуулалтын байнгын хороо дарга Н.Энхболд тэргүүтэй таван гишүүний зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчныг Сонгуулийн нэгдсэн хуулиас салгах санаачилга гаргасан нь УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан сөрөг хүчний зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулах мэтээр өдөр арга аргацаасан. Эцэст нь, МАН-ын бүлгийн шийдвэрээр хуулийн төслөө эргүүлэн татахаар болж, мөн л чухам аль хууль нь зохимжтой эсэхзд олон нийтийн эргэлзээд удаж байна. Эцэст нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх нийтийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар товлосон бөгөөд сонгуулийн нэгдсэн хуулиар зохицуулах тоггсон билээ.

 

СӨРДӨГГҮЙ СӨРӨГ ХҮЧИН

Өмнөх парламентад УИХ-д хамгийн олон буюу 35 суудлыг авч засгийн эрх барьж байсан АН-ынхан сонгуулийн үр дүнгээр есхөн товчлууртай үлдсэн. Гэвч есөн гишүүний ард нийт сонгогчдын 40 хувийн санал байгаа хэмээн өөрсдийгөө тайвшруулах болсон АН-ынхан анхны намрын ээлжит чуулганаар муу дүн авч байна. УИХ-д төдийгүй нийслэл, орон нутагт ээлж дараалан ялагдал хүлээсэн тэдний хувьд өнгөрсөн дөрвөн сарын хугацааг эрх баригчдад ташуур өгөх, ард түмний нүд чих болохоос илүүтэй намын байраараа эргэлдэж өнгөрөөв. Үүнийг намын шинэчлэл, даргын сунгаатай нь холбон харж болох ч сонгогчдын 40 хувийн санал хууль тогтоох байгууллагад үгүйлэгдэх болсон нь АН сөрөг хүчний үүргээ ямар хэмжээнд гүйцэтгэснийг бэлхнээ харуулах мэт. Нэг үгээр хэлбэл, зарим хуулийн төслөөр завсарлага авсныг эс тооцвол АН-ынхан бие даагч гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү гишүүний хэмжээнд МАН-ыг сөрж чадалгүй чуулганыг засварлуулж байна.

ДУУСДАГГҮЙ ШАЛГАЛТ

“Шалгаж л байна уу. Шалгаж л байгаа” гэх маягаар үргэлжлэх хяналт шалгалтын дуулиан энэ намрын чуулганы тал хувьтай тэнцэнэ. Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Зөрчил гэдэгт нь идсэн, уусан асуудлууд багтсан. Энэ асуудлыг УИХ-аас гаргасан Ажлын хэсэг гүнзгийрүүлэн шалгасан бөгөөд хэд хэдэн удаа хэлэлцүүлснээр дуулиан намжих шатандаа ороод буй. Идсэн уусан асуудлыг хууль хяналгын байгууллага шалгаж л байгаа. Мөн “Монголын зэс корпорац”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гарсан Ажлын хэсэг шалгаж, Монгол Улсын хууль тогтоомж, тэр дундаа мөнгө угаасан хэмээн дүгнэсэн. Эрх баригч намын бүлэг ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлээд байгаа. Хууль зүйн байнгын хороо дүгнэлтээ оруулж ирвэл, чуулган завсарлахаас өмнө нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлзлцэх боломжтой гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд “Монголын зэс корпорац”-ын төлөөллийг оролцуулан энэ асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв дахин хойшлуулбал, энэ асуудал хаврын чуулган хүртэл сунжрах юм.

ГУРВАН ӨДРИЙН ХУГАЦААНД 34 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВДУҮСДАГГҮЙ ШАЛГАЛТ

Иргэдийн анхаарал сарнисан үед буюу баяр ёслол, Cap шинийн өмнөхөн хэд хэдэн хуулийн төслийг зүтгүүлдэг баталдаг жишиг Монголын парламентад бий. Учир нь, баяр ёслолын үеэр иргэдийн төрд тавих хяналт сулардаг болохоор Засгийн газар, УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төсөл өргөн барьдаг цөөнгүй. З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад Cap шинийн баярын битүүний өдөр Засгийн газраас Гацууртын ордын лицензийг “Сентерра Гоулд” компанид олгох тогтоолын төслийг өргөн барьж байлаа шүү дээ. Тэгвэл М.Энхболдын ангийнхан ч өмнөх парламентынхаа энэ жишгийг үргэлжлүүлэв. Тодруулбал, шинэ он гарахтай зэрэгцэн гишүүд гурван өдрийн дотор 34 хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Ингэхдээ арванхоёрдугаар сарын 26-нд тав, 27-нд 17, 28-нд 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьжээ. Тэдгээрт газар өмчлөх, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх, зөвлөлдөх санал асуулга зэрэг нийгмийн шинж чанартай хэд хэдэн хуулийн төсөл байна.

“ХҮМҮҮЖИЖ” АМЖААГҮЙ ГИШҮҮН

УИХ-ын гишүүд дунд дээлтэй нэг гишүүн байдаг нь бие даагч С.Жавхлан. Нэгэнтээ нийтийн дууны “ханхүү” хэмээн өргөмжлөгдөж явсан түүний хувьд парламентын ангийнхандаа монгол ёс заншил, хувцас хэрэГЛэлийн тухай лекц унших нь бий. Гэхдээ түүний хувьд УИХ-ын гишүүн болоод долоо, намрын ээлжит чуулганы дөрвөн сарын хугацаанд хууль батлах ажиллагаанд суралцаж, мэргэшиж чадаагүй явна. Өчигдөр гэхэд УИХ-ын чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан байхад тэрбээр завсарлага авах хүсэлтээ илэрхийлэв. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бие даагч гишүүнд чуулган, Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслөөр завсарлага авах эрх байдаггүй. Энэ эрхийг зөвхөн намын Бүлэг эдэлдэг. Гэвч С.Жавхлан гишүүн хэлэлцэж байсан хуулийн төсөл нь батлагдчихаад байхад хэзээ хойно завсарлага авах эрх хүссэнээр намрын чуулганаар “хүмүүжээгүй” цорын ганц гишүүнээр тодров.

ОНЦЛОХ ХУУЛИУД

Хилийн тухай хуулийн шинэчлэн батлав

УИХ 2017 он гарахын өмнөхөн Хилийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хилийн тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн төсөл өргөн баригдсан цагаасаа эхлэн гишүүдийн хооронд маргаан дагуулж, улмаар олон нийтийн дунд хардлага явуулсан. Тухайлбал, Хилийн цэргийг хилийн цагдаа болгож, Монгол Улсын хамгийн чухал салбар болох хил хамгаалах салбарыг хүчгүй болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, хилчдийг ямар нэгэн зэвсэггүй гав. бороохойтой буюу “гар нүцгэн” болгох нь гэсэн шүүмжлэл өрнөсөн. Мөн хуулийн төслийн цаана хилийн зурвас орчмын уул уурхайн орд газруудыг ашиглах зорилгоор хуульд өөрчлөлт оруулж байна гэх мэдээлэл ч байсан. Зарим орд хилээс 20 километр зайтай бөгөөд Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Гадаадын иргэн харьяатын газраас хилийн шалгалтын чиг үүргийг буцаагаад хилийн цэрэгт өгөх, хилийн бүс 100 километр байсныг үгүй болгох гэж байна гэх мэдээлэл түгсэн юм. Харин хэлэлцүүлгийн явцад засч, залруулснаар Хилийн тухай хуулийг шинэчилж чадсан юм.

Ахмадуудад “насны хишиг”олгоно

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151.2 мянга байсан бол 2013 онд 170.3 мянган болж нэмэгдсэн. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараа насжих, дараагийн 2035 он гэхэд ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй гарчээ. Засгийн газраас эдгээр харгалзан үззж, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгхюр Ахмад настны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд 50-250 мянган төгрөгийн насныхишгийг жилд хоёр удаа буюу Цагаан cap, Үндэсний их баяр наадмын үеэр олгохоор тусгасан. УИХ-ын намрын чуулганаар эдгээрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Үүнд, зориулан энэ оны төсөвт 20.4 тэрбум төгрөг суулгасан билээ.

Дөрвөн салбарын татварыг 90 хувь чөлөөөлөв

Мөн чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Уг хууль батлагдсанаар жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн хүнсний үйлдвэрлэл, оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болсон юм.

Өсгөсөн хүүхдийнхээ тоогоор ажилласан жилийг нь 1,5 жилээр нэмнэ

Өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилл асан жил, нийгмийн дааттал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болсон. Энэ намрын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэюр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ийнхүү заажээ. Тухайлбал, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэнэ. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Өмнө нь ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг байсан юм. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ. Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийтийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлөх зохицуулалт хийжээ.

 

С.ГАНДӨЛ, Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих