Тухтай орчинд дуртай киногоо үзэцгээе

Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо тав тухтай орчинд дуртай киногоо сонгон үзэх боломжийг “RED HERO”  vip кино театр та бүхэнд олгож байна. Энэхүү кино театр нь бусад театруудаас юугаараа онцгой вэ? гэвэл, орчин үеийн  интерьер засалтай, 24  хүний суудалтай бөгөөд тухтай буйдан, зөөлөн дэр, мини ширээтэй. Мөн кино үзэнгээ попкорн болон хүссэн уух зүйлээ захиалах боломж бүхий үйлчилгээний BAR – тай, хамгийн чухал нь ДУРТАЙ КИНОГОО өөрийн хүслээр сонгон үзэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Та “RED HERO”  vip кино театрт ирснээр:

•    Mongolian BOX OFFICE movies (яг одоо кино театруудад гарч буй кинонууд)
•    3D BluRay кино
•    Дуртай киногоо авчраад үзэх (өөрсдийн дуртай, найз нөхөддөө үзүүлэхийг хүсдэг кино, хувийн видеогоо авчраад хамтдаа үзэх боломж)
•    ART HOUSE кино (тодорхой хүрээний үзэгчдэд зориулагдсан, гүн утга агуулгатай, өвөрмөц хийц бүхий кинонууд) – ыг үзэх боломжтой.

Техник технологийн хувьд орчин үеийн кино театрын 193” Big Screen дэлгэцтэй  /2.4м X 4.3м/,  3D Full HD, BluRay cinema проектор, Dolby 5.1 surround Home Theater дууны системтэй бөгөөд дуу дүрсний өндөр чанартайгаар киногоо үзэх болно.

Үйлчилгээний BAR хэсэг



Зөөлөн дэр

Орчин үеийн  интерьер засалтай тав тухтай орчин 

Дуу, дүрсний өндөр чанартай , орчин үеийн кино театрын төнөг төхөөрөмжүүд

Мөн “RED HERO” vip кино театрын хамт олон та бүхэндээ дараах боломжуудыг санал болгож байна. Зөвхөн кино үзээд зогсохгүй  тэмдэглэлт баяр зохион байгуулж, бизнес уулзалтыг ч энд хийж болох юм шүү.

•    Шинэ бүтээгдэхүүний нээлт
•    Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
•    Төрсөн өдөр
•    Тэмдэглэлт баяр, уулзалт
•    Сургалт зөвлөгөөн
•    Бизнес уулзалт, хурал


Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/redherovipcinema/?hc_ref=SEARCH&fref=nf албан ёсны пэйж хуудсаар зочлоорой.

Хаяг:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам А-91, Sunroad төв, 13 давхар

Холбоо барих: 99828587


URL:

Tags:

Нэр: bombs for kids Огноо: 28 February 2019

Thank you

bath

Сэтгэгдэл бичих