300 бөх нууцаар санал өгчээ

114655Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болсон. Үүнтэй  холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөхийг тодруулах зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авчээ.

 

Энэ сарын 6-ны өдөр МҮБХ-ноос Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ болон Алдар спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс, мөн 7-ны өдөр Ховд дэвжээ, Хилчин спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Их шавь дэвжээний бөхчүүдээс тус тус санал авсан байна.

 

Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй бөхөөс санал аваад байгаа аж.  Харин  үлдсэн аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн санал авах гэнэ. Түүнчлэн  бөх сонирхогчдоос энэ сарын 12-нд болох Их Монгол аваргын 140 жилийн ойн барилдааны үеэр санал авахаар болжээ.

times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих