Нямкаа Монголоо “МАНдуулав”

УИХ-ын дэд дарга маань Монгол улсаа гадаадад сайн сурталчилж байгаа бололтой. Түүний талаар БНСУ-ын нэгэн вэбсайтад “Монголын төр засгийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгтэй холбоотой баримтыг өөрийн биеэр олон нийтийн хэрэгслээр мэдээлсээр байтал хэн ч анзаарахгүй байна. Монголчууд авлигын индексээр энэ жил 15 байр ухарсан. Ингэж ухарсны гол шалтгааныг төрийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдоход иргэд, олон нийт ердийн зүйл мэт хүлээж авдаг болсонтой холбож болох юм. Олон улсын авлигын индексээр Монгол улс 2016 онд 176 орноос 38 оноогоор 87 дугаар байранд оржээ. Өмнөх жил энэ улсын Авлигын индекс 72 дугаар байранд байсан билээ” гэжээ.

16651810_1102408563220177_171882797_n


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих