Р.Амаржаргал, Г.Батхүү, Лу.Болд нар Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр төлөвлөж байна

527-148656915916652663_1353992054673919_575533411_nМонгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны 6-р сарын 26-нд болно.Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд яригдаж байна. Сонгуулийн тухай хуулинд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд УИХ-д суудал бүхий МАН, АН, МАХН тус бүр нэр дэвшүүлэх эрхтэй. МАН-ын дарга,УИХ-ын дарга М.Энхболд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр. Мөн саяхан намын даргаа шинээр сонгосон АН-ын хувьд ч айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг  хувилбарууд яригдаж эхэлсэн байна.

Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн хувьд өөрөө Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гэдгээ хэн бүхнээс түрүүнд албан ёсоор зарласан хэдий ч энэ нь бодит байдал дээр биелэх магадлал бага бололтой. Учир нь тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө хувьдаа завшсан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Мөн АН-ын дарга асан З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан. Тэр бүү хэл саяхан АН-д элссэн БНН-ын дарга асан, “Буян” компаний захирал Б.Жаргалсайхан шинэхэн элссэн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай байгаа ч АН-ын гишүүдээс дэмжлэг авах магадлал тун тааруу юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарын аль нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших ёстой гэдэг л хамгийн бодитой хувилбар болж буй аж. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь бүтэлгүйтвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд оролцох гэнэ.
Ийнхүү одоогийн байдлаар Р.Амаржаргал, Г.Батхүү, Лу.Болд нар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас өрсөлдөхөөр төлөвлөж байна.
П.Энхмандах

URL:

Нэр: энхбаяр Огноо: 15 February 2017

р.амаржаргал хамгийн тулхтай улс төрч ман-ын гишүүд ч дэмжээд явахад нэг их алдахгүй

Нэр: Зочин Огноо: 15 February 2017

АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эрхэм бол яах аргагүй Р.Амаржаргал. Р.Амаржаргалыг МАН-ын гишүүдийн зарим нь ч гэсэн дэмжинэ дээ. Тэрээр улс төрийн ноён нуруу, зангарага, цэгцтэй бодлого, зарчим ч чиг шугамаараа М.Энхболдтой эн дүйцэхүйц өрсөлдөж чадах хүн гэдгийг Монголын ард түмэн аль хэдийнээ дүгнэчихсэн суугаа. Бусад нь бол ч М.Энхболдод үсгүй арчуулана даа !!!

Нэр: Улс тор судлаач. Огноо: 17 February 2017

ЭРДЭС БАЯЛАГ ТУУХИЙ ЭДИЙН УНЭ УНАЖ, УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХУНДРЭХЭД, АРД ТУМЭН ОЛОН НИЙТ НЬ УЛС ТОРИЙН УУГАН ХУЧИН МАН-ыг ХЯМАРЛААС ХУРДАН ГАРГАЖ ЧАДНА ГЭЖ УЗЭЭД УНЭМЛЭХУЙ ОЛОНХИ БОЛГОСОН Ч ЭНЭ ХУГАЦААНД ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙХЭЭС ООР ЯМАР Ч ОЛИГТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БАЙГАА БОЛОН ДАРГА НАР НЬ НИЙЛЭЭД ТОРООС ХУЛГАЙ ХИЙСНЫГ МЭДСЭЭР БАЙЖ ХАЙЦААЛЖ ХАМГААЛСААР ХУГАЦАА АЛДСАН ТУЛ ХАРИЛЦАН ХЯНАЛТТАЙ БАЙХ УУДНЭЭС Н.АЛТАНХУЯГИЙГ ЕРОНХИЙЛОГЧ БОЛГОХ НЬ НИЙГМИЙН ЗАХИАЛГА ЮМ ШУУ.

Нэр: энхбаяр Огноо: 23 March 2017

р.амаржаргал монгол улсын 5 дахь ерөнхийлөгч

Сэтгэгдэл бичих