Интерпол: Дахин хоёр монгол иргэнийг хайж эхэллээ
Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол Улсын 13 иргэнийг хайж байна. Тодруулбал, нэмж хоёр иргэнийг хайж эхэлжээ. Булган аймгийн харьяат 1991 оны О.Элбэгжаргалыг хулгайн хэргээр, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Б.Анир
URL: