“Metals Mongolia-2011” уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагыг хөндөж байна

Төрийн ордон уул уурхайн салбарынхны хөлд хоёр өдөр дарагдах нь. “Металлын аж үйлдвэржилт-Хөгжлийн тэсрэлт уриатай “Мetals Mongolia-2011″ уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын анхдугаар чуулган Төрийн ордны их танхимд байраа эзэлжээ.  Шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хөрөнгө хамтын ажиллагааг өрнүүлэх нь чуулганы зорилго билээ. “Монгол Улсын уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”  илтгэлээр чуулганыг ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригт нээлээ. Чуулга уулзалтаар 27 илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн С.Оюун “Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлүүд” илтгэл тавьж, төрөөс тус салбарыг хэрхэн дэмжих цаашдын бодлогоо танилцууллаа. “Казакстан улсын уул уурхай, металлургийн салбар дахь туршлагыг  хувцаалцах нь” сэдвээр Таун-Кен Самрук, Казахстаны төрийн өмчит компанийн  удирдах зөвлөлийн дарга С.Б. Аманжолович илтгэл тавилаа. Эхний хуралдаан “Монгол Улсын уул уурхай, металлургийн  салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага”-ар ийнхүү өрнөлөө. Үдийн хуралдаан уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагаар үргэлжилнэ.


URL:

Сэтгэгдэл бичих