Хоолойн өвчин хүндэрвэл үхэлд хүргэх аюултай

strep_throat_infection2016 оны есдүгээр сарын байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаториор 20 мянга гаруй хүн үзүүлснээс 30 орчим хувь нь хоолойн зовиуртай иргэд хандсан байна. Тодруулбал, өнгөрсөн жил тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасагт 1100 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 15 нь голтын бугалаа оноштойгоор хагалгаанд орж, нэг хүн амь насаа алджээ.

Чанаргүй хоол унд идэж уух нь хоолойн өвчлөл маш богино хугацаанд хүндрэх нэг шалтгаан болдог байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө бидэнд хоолой өвдсөнөөс хойш долоо хоногийн дараа буглаа үүсдэг хэмээдэг байсан. Гэтэл өнөөдөр хоолой өвдлөө гэхэд маргааш нь буглаа үүсдэг. Энэ нь даамжраад хоёр хоноход л эрүү, хүзүүний болон 95 хувийн үхэлтэй гэгддэг голтын бугалаа үүсч амь насаа алдахад хүргэж байгаа бөгөөд 95 хувийн үхэлтэй гэдэг нь цээж, зүрх орчимд буглаа үүсч, идээ хуримтлагдахыг хэлдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих