МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хөрсөө бордож байна
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан Оюутолгой, Тавантолгой, төмөр зам тойрсон хэрүүл тэмцэл, идсэн завшсан, буруу шийдвэрүүдээсээ болж сонгуулиар ялагдал хүлээсэн бол МАН эхний жилдээ л Эрдэнэтийг ээрч, мордохын хазгай болж явна. Эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан энэ хүнд үед олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцэлийг УИХ дангаараа дур мэдэн хүчингүй болгохоор улайрч байна.
Бондын зээлд 580 сая долларыг сарын дараа төлөх гэж “айлаас гуйлга гуйж яваа” Засгийн газарт ачаа нь хөнгөдөөд байгаа бололтой. Эрдэнэтийн худалдан авалтыг буцааснаар Оросын тал 49 хувийг олон улсад нээлттэй тендерээр зарна. Харин тэр үед Хятад юм уу өөр нэг улсын компани мөнгөөр зодоод авчихсан хойно эрх баригчид ямар тайлбар хэлэх бол. Энэ асуудал нь л МАН-ыг 2020 онд, наашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлгэх хангалттай шалтгаан болох юм.
Ш.Даваа
URL: