Хулгана тархинд ч нөлөөлөх чадалтай

TB2gEOgopXXXXXJXpXXXXXXXXXX_!!1127360157Компьютерийн хулгана ажлын шаардлагаар өдрийн турш хэрэглэдэг байлаа гээд бугуйн сувгийн хам шинж илрэх албагүй. Хэрэв бугуйн хэсгээр өвдөлт мэдрэгдэж байвал та маусаа буруу хэрэглэж буйн шинж.

Бугуйн сувгийн хам шинжийг үүсгэх шалтгааныг нарийн тогтоогоогүй ч хэд хэдэн эрсдэл бий. Үүнд, удамшил, биеийн ерөнхий эмгэгүүд, жирэмслэлт, бугуйн гэмтэл болон ажлын онцлог багтана. Ажлын онцлогт хөгжмийн зэмсгээр тоглох, жижиг угсралтын, гар ажиллагаа шаардсан ажил хийх, чичиргээ ихтэй багаж ашиглах, маус удаан хэрэглэх, ширээн дээр тохойгоо тавилгүй удаан бичих, компьютер дээр удаан хугацаагаар шивэх зэргийг багтаан ойлгоно.

Хэрэв та бичгийн ажил хийдэг бол гараа зөв байрлуулахад анхаараарай. Сүүлийн жи-лүүдэд ажлын онцлогоос үүдэлтэй бугуйн сувгийн хам шинж ихээхэн ажиглагдах болсныг мэргэжлийн эмч нар сэрэмжлүүлсэн юм. Нэрээ нуухыг хүссэн нэгэн өвчтөн байнгын компьютер дээр ажилладаг. Сүүлийн үед шөнө дарж унтаагүй байхад хүртэл гар нь бадайрч, өдөр баруун гарынх нь булчин чилж өвддөг болжээ. Эмч түүнийг үзээд, дээрх оношийг тавьж, эхний шинж тэмдгүүд илэрсэн гэж үзсэн байна.

Бугуйгаа амрааж, маус ашиглахдаа зөвхөн бугуйгаа биш, тохойгоо ч хамт хөдөлгөх хэрэгтэй. Мөн маусыг атгах биш, алгаа дэлгэн дээр нь тавьж ашиглавал өвдөлт, хожмын сөрөг нөлөөллөөс хамгаалж чадна. Маусаа зөв барьж сурахад эхлээд тухгүй байж мэднэ. Гэвч хэдэн өдрийн дараа rap чилэх, бадайрах нь багасна гэж эмч нар зөвлөлөө. Хулгана хэрэглэхэд гарын яг Зөв ижил жижиг булчингууд байнга ажилладаг. Ингэснээр чилж бадайран, алганы ар тал, бугуй, тохой, гар дагуу өвдөхөд хүрнэ. Харин үүнээс сэргийлэхийн тулд компьютерийн гар, хулгана, дэлгэц, ширээ, сандлаа зөв байрлуулж, хэдийд амрахаа тооцоолох хэрэгтэй. Нэгдүгээрт, маус хүнийг жижиг зайд яг тодорхой хөдөлгөөн хийхийг шаарддаг. Байрлуулах, зөөх, эргүүлэх, дарах хөдөлгөөнийг давтан хийснээс өвчлөл үүснэ гэсэн үг. Хоёрдугаарт, зай талбай багатайн улмаас маусаа гарт тухгүй газар байрлуулснаас болж дээрх шинж тэмдэг илэрнэ. Маусыг барихад тохой, дунд хуруу хоёр нэг чигт байрлаж, тохой ширээн дээр байх учиртай. Түүнчлэн маусыг хөдөлгөхдөө зөвхөн бугуйгаар биш, тохойгоор хөдөлгөх ёстой. Ингэснээр гаранд дэмжлэг болж, дал, мөр, хүзүүний булчинд нэмэлт ачаалал өгөхгүй. Нэг төрлийн хөдөлгөөнийг олон удаа давтах нь ууц нурууг ч өвтгөдөг.

Маусыг зөвхөн бугуйгаар биш, тохойгоор хөдөлгөх ёстой

Мэдрэл, нөхөн сэргээх “Өнөр” эмнэлгийн эмч Т.Алтанхуяг “Мэдрэлийн судас булчингуудын дундуур явж байдаг. Булчинг хөдөлгөхгүйн тулд барьдаг суваг голд нь байх ёстой. Гэтэл гар байнга нэг хэвийн байрлалд байснаас булчин байнга aжиллаcaap зузаарч, гол мэдрэлээ шахдаг. Улмаар каналын туннелийн синдром гээч нь болдог хэрэг. Байнгын компьютерийн урд ажилладаг хүн бол үйлдвэрлэлийн гимнастик хийх ёстой. Үгүй юм гэхэд босож явах, ажилладаггүй булчингуудаа ажиллуулах хэрэгтэй. Түүнчлэн хэсэг хугацааны зайтай маусаа хоёр гараар ээлжлэн удирдвал зохилтой. Байнгын нэг хөдөлгөөн хийхэд булчин төдийгүй тухайн булчинг удирддаг тархины голомтод өөрчлөлт орно. Үүний үр дүнд маус удирдаагүй үед ч тархи тухайн булчинг ажиллуулсаар байдаг. Ийм тохиолдолд өвчтөнийг дасгал хийлгэж, булчин, толгойд иллэг хийж, сатааруулах зорилгоор лент наах зэрэг эмчилгээ хийж болно. Хамгийн гол нь ажил, амралтаа зохицуулж, хөдөлгөөнтэй байвал энэ эрсдэлээс хамгаална гэдгийг ойлгох нь зүйтэй” гэв.

 

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих