Магадгүй намар л бүгд уйлдаг

003_mod-115042-1104526840Модод уйлж байна

Тэр ч бас уйлж байгаа

Цонхны цаана бороо
Нулимс шиг урсаад
Нүдэнд гуниг үүрлэхэд
Зэрэглээт талаа санагалзана
Тэгээд л тэнгэр ширтээд
Нулимстай шувуудын цувааг ажна
Үүлсийн өнгө бүхэлдээ нил ногоон
Үнэндээ түүний гунигийн илрэл

Алс одсон
Аавын минь
Аргамжаатай морь эвшээж
Аяны хүнд чимээ өгөх шиг
Аниргүй орчинд гуниг урсана
Нулимстай минь хальж урсана

Элээж өссөн
Ээжий минь
Эх нутагтаа шингээд удсан ч
Энэ сэтгэлд хайрыг тарисаар
Эвлэх нулимсаар минь сэлбэж урсгана

Магадгүй намар л бүгд уярдаг байх
Тэгээд уйлдаг
Одоо модод уйлж байна
Магад би дотогшоо эмэрч уйлсаар л байна

2016.09.28

Ч.МӨНХБАТ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих