СУИС-д сурч байсан оюутан ноцтой баримт дэлгэлээ

7544

СУИС-д сурч байсан Dulguun PositiveMongolians фэйсбүүк хаягтай хэрэглэгч өөрийн цахим хуудсаараа дамжуулан СУИС-ийн оюутнуудын дарамтны талаар ноцтой баримт дэлгэлээ.

Энэ пост, коммэнт дээрх бичсэн зүйлс “North Country” гэдэг кинонд гардаг үйл явдлыг санагдуулав. Уг кинонд уурхайд ажилладаг эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах, дарамтлах, доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх зэргээр эрхийн зөрчил байнга болдог. Уг уурхайн компанийг шүүхэд өгч ялснаар кино төгсдөг юм. Үнэхээр тус сургуульд ийм дарамт хүчирхийлэл байдаг бол өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлагууд  яагаад юу ч мэдэлгүй олон арван оюутнуудын мөрөөдлийг тэглэхэд хүргэв. Ер нь иймэрхүү үзэгдэл зарим нэг их сургуулиудад өрнөдөг гэх бор шувуу яригдсаар ирсэн. Хэрэв их дээд сургуулиудад энэ мэт үзэгдэл болдог бол оюутнууд болон удирдлагуудад нь хатуу хариуцлага тооцох ёстой болов уу. Тэрээр уг постыг уншигч сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн суралцах гэж буй дүү нар мөн  “СУИС-д ороё гэж бодож байсан, үнэхээр айдаст автлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх юм.  Ингээп Dulguun PositiveMongolians фэйсбүүк хаягттай хэрэглэгчийн бичсэн зүйлийг ямар нэгэн  нэмэлт тайлбаргүй хүргэе.

Тэрээр “СУИС гэх мөрөөдлийнхөө сургуульд конкурс өгөөд тэнцчихлээ. Би энийг бичиж байгаа анхны хүн бол үнэхээр эмгэнэл!!!

Жүжигчин болох гээд. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Чухам шүүгдэж шүүлгэж хүүхдүүдээ авдаг Цензур өндөр гэлцсэн юм.
Мөрөөдлийн сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.
Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм.
Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охидууд…
Чанга чанга чарлалдсан оюутнууд…

Миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ…

Хичээл эрт тараад явуулсангүй дээд ангийнхан уулзах юм гэнэ. Танилцах ёстой юм гэнэ. За гээд л ангиараа хоорондоо танилцаж ядаад л байж байтал Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна гэнэ. Яваад л очлоо…… ЗАРС!!!!!!

Солонгос кино кино кино!!
Зурагтаар л харж байсан од эгч нар шүү дээ уул нь, шууд ирээд
-Охидууд ЖАГС!!! гэлээ.
Бид нар гайхалдаад жагсав.
-Эхнээс нь алгадаад явчихъя!!! гэнэ???

Юу??? Би бүүр ШОК-нд орлоо.
Тэгсэн овоо маазарсан юм гэнээ.
Харин архи авч өгөх ёстой юм гэнэ, Бас СУИС-н хууль дүрэм юу юу гэнэ вээ???
Дээд курсээ хүндэтгэнэ, хагас цэргийн дэгдэм энээ тэрээ ?!?!?? Бөөн рекит!!

Хөвгүүд хөөрхий ах нарт эхнээсээ зодуулаад цохиулаад!?? яасан гэж юм бүү мэд??
Тэгээд л бөөнөөр нь 1-р курсыг жагсааж байгаад нэг нэгээрээ нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул гэнэ. Бүгд л айгаад хэлснээр хийж байсан.
Төгсөөд явсан архичингууд нь хүртэл хүрээд ирчихсэн архи авч өг гэж бид нарыг шаналгаад, ерөөсөө хамаг мөнгөө шавхаад архинууд авч өгөөд, ангиараа гайхшрал болж харьж байлаа… Юу хаана орчихов оо??
Энэ эрдэм өвөрлүүлэх өнөө сургууль мөн үү??(Тухайн үед болсон бүхнээ багш сургуульдаа хэлэх тухай бодохоос ч айдаг байсан, тийм их айдаг байж)

Ингээд л эхнийхээ өдрөөс рекит гээчд нь өртөж дээрэлхүүлж эхэлсэн юм. Бүтэн 1р курсээ төгстлөө есөн шидээр дарамтуулсан. Хувцасаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай толгой өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна.
За 00-д эгч нарыг дагаж орж хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ, ах эгч нарын зараасанд тувт гүйнэ, 100, 200 төгрөгөө хэн нэгэнд нь өгч таарна, үе үе архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв.
Шантарлаа…. гарч болих гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. 16-хан настай хүүхэд би илүү сэтгэж мэдэхгүй дэмий л гутарч байсан нь тун харамсалтай!

Хамгийн том доромжлол бол,
Ангийнхаа охидуудаараа жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн алцгар эгч нарт “Комислох” гэдэг нэртэй хөхөө ил гаргах дарамтанд нь орж байлаа.
Эхнээсээ хөөрхий охидууд уйлж байлаа
-хөхөө гарга үгүй бол бид нар албан хүчээр гаргана шүү!! гэж урдаас суугаа хүмүүс орилно.
Ингээд эхэнд зогссон охин эсэргүүцтэл хэд хэдэн ах нар хөдөлгөхгүй барьж байгаад хувцсыг нь сөхөж хөхийг нь гаргачихаад, дээрээс нь нэмээд хөхнөөс нь бариад авсан юм. Мэдээж охин уйлсан, бусад нь үүнийг хараад айсан. Тиймээс ч бүгд айсандаа хөхөө ээлж дараагаараа бушуухан гаргаж үзүүлж байлаа….

Энэ мэтчилэн дарамт дээрэлхэл дунд тэвчилгүй олон найзууд минь ангиасаа гарч байлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан гэж мэдээгүй байх. Тэгсэн ч 16-18 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ?

Чухам мундаг сайн мэдлэгтэй оюутнууд бэлтгэгдээд байгаа мэт боловч үзэж байгаа хичээл нь одоо бодоход тун өрөвдөлтэй ядуу байж дээ… Маш муу боловсрол олгодог газар!

Одоогийн од сод болоод байгаа олон хүмүүс энэ дунд дарамтлаад явдаг байсан хүмүүсийн гол төлөөлөгчид.

Чухам тэр үеийн хүүхдүүд тийм хүмүүжилгүй байсан уу? Аль эсвэл СУИС-н багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж олон хүүхдүүдийн сэтгэлд шарх үлдээлгэсэн юм болов уу? Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэр сургуульдаа ирэхээ байчихсан. Зүгээр л хаячихсан. Өөр зарим хүүхдүүдийн хэнгэрэг нь цоорсон, тэгсэн, ингэсэн гэж янз янз л дуулддаг байсан даа…

Гэтэл “2-р курсдээ орохоор шинэхэн оюутнуудаас хариугаа авах гээд үздэг юмдаа” гэж туршлагатай ах эгч нар бид нарт буруу зам заах нь бүр утгагүй…

Энэ бүхэн зөвхөн цухас дурдсан зүйлс шүү….
Бүгдийг тоочвол пост багадна.

Азаар би төгсөөгүй хаясан юм. Шантарсан юм. Төгсөөгүйдээ ч талархдаг. Угаасаа чадах ч үгүй юм билээ.

Энийг тухайн үед хамт зовж байсан олон хүмүүс мэдэж байгаа ч болоод өнгөрсөн болохоор мартсан биз дээ…

Ямартай ч энэ комислох гэдэг нэртэй хөх гаргадаг СУИС-н зан үйл надад маш хүнд дарамт болж байсан билээ.

Больсон гэдэгт нь гүнээ итгэж байна.
Хийсэн бүхэндээ тэдгээр атман ах эгч нар харамсдаг байхаа гэж итгэж байна.

2005 онд ийм байсан. Одоо үгүй болсон гэж найддаг. Бүхэл бүтэн сургууль ийм байгаагүй нь мэдээж. Сурч буй тухайн үеийн хүүхдүүдийн л байдал ийм байсан даа.
Би СУИС-г нийтэд нь хэлээгүй юм шүү.

Бичсэн бүхэндээ хариуцлага хүлээх
Э.Дөлгөөн” хэмээжээ.

7548

Харин тус постны дор бас нэгэн цахим хэрэглэгч ийн өгүүлжээ.

ДРАМЫН АНГИЙН ОЮУТНУУД АРХИ ИХ УУДАГ-

Амиа егүүтгэсэн хүний сүнс олон жилийн турш төрлөө олохгүй дэвэн дэлхийгээр тэнүүчилдэг гэдэг. Чухам юуны учир монгол хүн амиа хорлосоор байгааг тайлбарлахад бэрх, олон хүчин зүйл нөлөөлж буйг судалгаа харуулдаг. Хавар цагт манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа егүүтгэх болон амиа хорлох оролдлогын шалтгааныг судалж үзэхэд залуучууд өсвөр үеийнхэнд илүү тохиолдож байна гэсэн тооцоо гарчээ.

Энэ сарын 12-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан сургууль дотроо амиа хорлосон аймшигт хэрэг гарсан. Дөнгөж 23-хан настай бүсгүй хорвоогоос уйдаж, амиа егүүтгэсэн шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна. Урьдчилсан таамгаар ар гэрийнхэнтэйгээ сургалтын төлбөрийн асуудлаас муудалцсан байсан учир амиа хорлосон гэжээ. Амиа хорлосон оюутныг Д гэдэг бөгөөд хэрэг гарах үед сургуулийн жижүүр согтуу байсан учир түүний дотогш орохыг анзаараагүй сурагтай. Хэрэг явдал үдшийн 23 цагийн үед СУИС-ийн гуравдугаар давхарт болжээ. Тэрээр эрдмийн өргөөгөө онцолж амиа хорлосон нь анхаарал татах.

Оюутнуудын мэдээллэж буйгаар СУИС-ийн ялангуа Драмын ангийнхан “их том толгойтой”. Тэдний чихэнд алт хийсэн ч сэгсрээстэй гэдэгчлэн сургуулийн захиргаанаас сургууль дээрээ хонож өнжихийг хориглодог атал түүнийг зөрчиж, улмаар архидан согтуурч хонодог байна. Энэ нь жирийн үзэгдэл гэхэд болох аж. Хэрэг гарсан өдрийн үдэш буюу 23 цагийн орчимд драмын ангийн үүдээр өнгөрч явсан оюутанд тус ангиас архины эхүүн үнэр ханхийж хамрыг нь цоргиж байсан ажээ. Тэрээр “Драмын ангийн оюутнууд их архи уудаг” гэдэг үгийг л онцлон хэлж байсан.

Тэгэхээр ид цэцэглэх насандаа Д бүсгүй амиа хорлосон нь архи гэгч хар ундаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хөндлөнгийн эх сурвалж түүнийг архи ууж согтсон үедээ сэтгэлийн дарамт болсон асуудлаа даалгүй, хяналтаа алдаж амиа хорлосон байж болзошгүйг хэллээ. Энэ хэргийн талаар СУИС-ийн сургалтын албаны дарга н.Анхбаяр мэдээлэл өгөхгүй хэмээн тас гүрийсэн юм. Талийгаач соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатарын ангийн хүүхэд байсан аж.

-СУИС-ИЙН ОЮУТНУУД ДУНД БАЯН, ХООСНЫ ЯЛГАА ИХ-

Энэ сургуулийн оюутнууд хэтэрхий дураараа, басхүү танхай, элдэв хэл ам ихтэйгээс гадна нэгнээ доромжилж, сүрдүүлж, дарамталдаг. Энэ нь хэрээс хэтэрсэн талаар чих дэлсэв. СУИС үнэхээр хэцүү сургууль гэнэ. Сургуулийн захиргаанаас оюутнуудад үзүүлдэг дарамт нь сургалтын төлбөрөө нэгмөсөн зарладаггүй, хавар шийдэж үлдэгдэлийг нь авдаг байна. Энэ нь оюутан бүсгүйн үхэлд ч нөлөөлсөн байж болзошгүй ажээ.

Мөн сургуулийн оюутнууд бие биенээсээ дээр гарахын тулд гоёж гоодох энүүхэнд, унадаг машин, найз хөвгүүн зэргээрээ зиндаархдаг байна. Өөрөөр хэлбэл хот, хөдөөний оюутны ялгаа болон баян ядуугийн зовлон, дарамт шахалт их байдаг. Жаахан хүлцэнгүй охид энэ сургуульд тэсвэр заан сурч төгсдөг гэвэл та итгэх үү.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ”

7547

Эх сурвалж: Fact.mn

7545 7546


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 6 February 2017

ЗӨВ ШҮҮ

Нэр: Mongol hyn Огноо: 6 February 2017

Mongold yyer n bolj bga um bna uu daa… Arai demdyy um aa… Yyniig tegeed zasah heregtei bna …. Yye yeiin darga, said nar uu hiij baisan um bee ….

Нэр: Мядаг Огноо: 6 February 2017

bugdii ni il gargah heregtei novshnuudiig

Нэр: alimaa Огноо: 6 February 2017

90eed onii oyutnuud iim bdgui bsan suuliin uyiin oyutnuud hereg algaa

Нэр: Anonymous Огноо: 8 February 2017

odoonii huuhdduud hetsu bolson shuu aimar aimar yaj huuhdee ter sotsialist niigemd baisan ueiihen shig surguulid oruulnaa

Сэтгэгдэл бичих