Жүжигчин Б.Эрдэнэцэцэг: Нүдэн балай чихэн дүлий байж одоо чадахгүй нь ээ
Тайз, дэлгэцийн урлагийн дунд үеийн төлөөллийн нэг Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг үеийнхнээ бодвол хэл аманд өртөх нь бага. Нас нэлээд явсан ч царай зүс, бие хаагаа сайхан хэвээр нь авч яваа жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан өнөөгийн нийгмийн талаар өөрийн бодлоо илэрхийллээ.
Тэрбээр: “Өглөөний мэнд манайхаан.
Намайг хэнээрхэж байна гэж битгий бодоорой зүгээр нүдэн балай чихэн дүлий байж одоо чадахгүй нээ.
Ингэж хараад суусаар байтал, энэ сайхан эх орон минь эрх мэдэлтнүүдийн золиос болж эд баялаг ч үгүй, ирээдүй үгүй ч боллоо. Одоо л ёстой ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ гэж цээжээ дэлдэх цаг нь болжээ. Улаан цагаан үйлдлүүдийг дуугай хараад өнгөрсөөр байтал эрх мэдэлтнүүд улам өөгшиж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэчихээд байна.
800н зууны тэртээгээс өвгөд дээдсүүд минь цусаа юүлэн. Энэ их газар нутгийг бидэнд МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ гэж захиж хэлсэн байхад бид хоолойгоо сөөтөл биеэ задартал яагаад хашгирч үл чадна вэ?
Нүд ирмэхийн зуур өдөр хоног өнгөрч. Нэг л мэдэхэд МОНГОЛ улс мөхсөн байх вий хэмээн эмээж байгаа жирийн иргэн эх хүн би.
Ирээдүйн үр хойчоо улс эх орныхоо аюулгүй байдал Тусгаар тогтнолынхоо төлөө дуугаа нэгтгэж босоцгооё ард түмэн минь.
АРД ТҮМЭН ГЭДЭГ БОЛ ТӨР
ЦУГААР ИХ ГVРНИЙ ТӨЛӨӨ
ЦУСАА ЦЭВЭРЛЭЕ!” хэмээн илэрхийллээ.
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
demjij baina huuhnuudee eh oron gazar shorooniihoo toloo bosei.