Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул
Мэргэжил нэгтний нүдээр харахад өнөөгийн манай нийгмийн хамгийн хүнд хүчир, муу асуудал бүхэнтэй зууралдаж яваа сэтгүүлч бол Л.Мөнхбаясгаланг гэж нэрлэмээр. Тэрээр саяхан Монцамэ агентлагийн ерөнхий захирал, МУСГЗ Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. “Өдрийн сонин”-ы гал тогоонд нэгэн үе хамт чанагдаж явсан хоёр сэтгүүлч юу эсийг хүүрнэлдэх вэ. Олон л зүйл ярьж.
Урт ярианыхаа төгсгөлд Монголын сэтгүүлзүйд нүүр царай нь болж яваа, эрэн сурвалжлагч маань “Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүлзүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм. Нэг үг байна хэлчих үү?
Олон үйл явдлыг харлаа. 20 жил ажиллалаа. Сэтгүүлзүйн салбартаа унаж босч явлаа. Улс төр гээчтэй тун ойрхон ажиллалаа. Одоо нэг дүгнэлтэд хүрч байна. “Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үр хойчдоо захимаар санагдах боллоо. Одоо та надаас юу ч битгий асуугаарай. Ярилцлагаа ингээд дуусгая” хэмээжээ.
politik.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв шүү. Элбэгдорж, Энхбаяр 2-ыг хар даа яаж нурааж чадаж байна?
yag unen shuu