ГААЛИЙН АЛБАНЫ ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамт өргөн барьсан Гаалын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батлагдлаа. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа өнөө цагт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн чухал хууль юм. Уг хуулиар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зориулалтаар гадаадаас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх замаар ажлын байрыг нэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэж байгаа юм. Тиймээс гаднаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирж бизнесээ өргөжүүлэхийг төлөвлөж буй бол хуулийн хугацаанд амжиж хамрагдаарай.
URL: