Н.Төгсцогтын ээлжит тулаан гуравдугаар сарын 12-нд

togs-tsogt-600x523Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт алс холын Америк Улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн.

Тэрбээр оны өмнө ээлжит тулаанаа хийж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч мэргэжлийн рингэнд долоо дахь ялалтаа байгуулаад байсан юм. Харин найм дахь тулаан гуравдугаар сарын 12-нд болохоор төлөвлөгдсөн гэнэ. Мөн тэрээр дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахад гурван тулаан үлдсэн аж. Тиймээс энэ 2017 онд дэлхийн аваргын бүстэй болох байх хэмээн найдаж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Гэхдээ одоогоор чухам хэнтэй рингэнд гарах нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад:Түүний жинд 1514 тамирчин байдгаас Н.Төгсцогт 73 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих