Тангараг өргөөд удаагүй Трампын “суудал ганхав”

Donald Trump“Трамп багаа хууллаа”, “Үнэндээ бид буруу сонголт хийжээ”, “Тэр Ерөнхийлөгчөөр ажиллахад бэлтгэгдээгүй, хэтэрхий түүхий хүн байж”, “Улс орныг хувийн компани шигээ бодож байна” гэх сэтгэгдлүүд цахим хуудсаар хөврөх боллоо. Энэ бол тангарагаа өргөөд удаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачдад хандсан зарлигтай холбоотой эсэргүүцэл илэрхийлж буй иргэдийн сэтгэгдэл.

Америк үндэстэн гэж байхгүй. Бүгд л бусад улс орнуудаас ирсэн цагаачид. Гэвч Трампын гаргасан зарлиг цагаач иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн Америкчууд эсэргүүцэж эхэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт Цагаачдын урсгалыг хянах, хязгаарлах тухай зарлиг гаргаж баталгаажуулсан нь дотоод, гадаадад хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Уг нь Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр цагаачдад хандсан “таагүй” үгс олныг хэлж, хэрвээ Ерөнхийлөгч болвол цагаачлалын бодлогод хатуу хандах болно гэдгээ ч илэрхийлсээр байсан билээ. Гэвч эхний зарлигаа гаргасных нь дараа түүнийг эсэргүүцэгчид эрс нэмэгдэж эхлэв.

 

Зарлигт баасан гаригт гарч хэдхэн цагийн дараа бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагдсан. Гэвч энэ талаар өмнө нь мэдээлж, анхааруулга хийгээгүй, шууд л гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэнд иргэд бухимдалтай хандаж байна. Уг нь Америк “ногоон карт” эзэмшигчдэд дээрх зарлиг хамааралгүй гэж иргэдийг тайвшруулж байсан ч гэнэт тэднийг нэг бүрчлэн шалгаж, байцааж эхэлсэн байна.

Мөн хоёр улсын давхар иргэншилтэй иргэд ч хууль, хяналтынхнаас гадуур үлдэж чадсангүй. Ингээд л Трампын эхний зарлиг ямарч тооцоо судалгаагүй, хүч түрэмгийлсэн, ардчилсан улсын Ерөнхийлөгчөөс гарч болмооргүй үйлдэл хэмээн буруутгах боллоо.

 

 

Үүнээс болоод “АНУ-д Цагаан ордон, гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа холбоо муу байна” гэх шүүмжлэлийг сөрөг хүчин хэлж байна. Мөн Трампыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг дэнслээд эхэлжээ.

 

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих