МУСТА Т.Дэлгэрмөрөн МАН-ын гишүүн боллоо

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдрөөр Монголын улс төрийн ууган хүчин МАН-д дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй 124 залуу элсэн орж, намын батлахаа гардан авлаа.  МАН-д шинэ гишүүн элсүүлэх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Ёслолыг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тэрээр “улс төрийн нам сонгох бол чухал сонголт, энэхүү чухал хариуцлагатай сонголтоороо улс төрийн ууган хүчин МАН-ыг сонгон элсэж байгаа 124 гишүүндээ талархал илэрхийлье” хэмээв.

Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын батлахаа гардан аваад “МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 онд гарч ирсэн залуучуудыг Жамбын Батмөнх сонсож, төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг” хэмээсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Намын батлахаа гардан авсан залууст үе үеийн ахмадууд, ууган гишүүдээс сонгосон сонголт, үзэл баримтлалдаа үнэнч байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу хүний эрч хүчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн чухалчлан захиж байв.


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 February 2017

МАЛ ЗАЛУУС

Сэтгэгдэл бичих