ХӨСҮТ БОЛОН УЛСЫН 1-Р ЭМНЭЛЭГ ЭЛЭГНИЙ ВИРУС ҮНЭГҮЙ ТООЛНО ГЭЖ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛЖЭЭ
2017 оны 1 сарын 30-ны өдрөөс эхлэн олон нийтийн телевиз болоод сайтууд дээр “Элэгний В, С вирус” үнэгүй тоолно гэсэн зарууд удаа дараа гарсаны дагуу ард иргэд ХӨСҮТ, УННТЭ-т хандсан боловч үнэгүй тоолохгүй гэсэн хариу өгч байна. Хэдий үнэгүй шинжилгээ хийхгүй урвалж дууссан, тоног төхөөрөмж ажиллахгүй байгаа гэсэн ч элэгний С төлбөртэй 160000₮-р тоолуулно гэж байгаа нь ирэгдийг хэт дорд үзсэн тоглоом тохуу хийсэн үйл ажиллагаа болж байна.
Иймээс иргэд та бүхнийг худал хуурмаг мэдээлэлд хууртаж цаг заваа үрэхгүй байхыг уриалж байна.
Мөн ЭМЯ, ХӨСҮТ, Улсын 1-р эмнэлэг худал мэдээлэл гаргаж иргэдийг чирэгдүүлэхгүй байх, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн зөв мэдээлэл гаргаж байхыг шаардаж байна.
http://www.ontslokh.mn/110719.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ард иргэдийнхээ өвчингөөр доог тохуу хийгээд сууж байх юмаа өнөөдөр бэлэн мөнгөө өгөөд вирусээ тоолуулах чадалтай улсууд жирийн иргэдэд байхгүй байна эрүүл мэндийн систем иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх цаг нь болсон шүү