Дуулиан тасардаггүй “Мах импекс” компани дахин хэрэглэгчид ээ хохироох вий…

7490

Хүнсний манлай үйлдвэр гэгддэг “Мах импекс” компани хүнсний аюулгүй байдал хангаж ажилдаг эсэх нь эргэлзээ төрүүлдэг.

Учир гэвэл тус комданий үйлдвэрлэсэн хиам, хүнсний бүтээгдэхүүн байнга хэл ам дагуулдаг.  Тодруулбал  хэдхэн хоногийн өмнө  буюу /2017.01.27/нд иргэн Г-ийн худалдан авсан “Мах импекс” компанийн үйлдвэрлэсэн “Онцгой” хиамнаас юу нь vл мэдэгдэх хуванцар  зvйл гарлаа хэмээн өөрийн цахим хуудаст тавьж олон нийтэд сэрэмжлүүлсэн байдаг.

Улмаар Иргэн “Г” тус байгууллагын 93111824 утас руу залган энэ талаар хэлэхэд “Манайд хамаагvй” гэх хариултыг өгч өөрсдөөсөө түлхжээ. “Мах импекс” –ын гэх шошготой хиамнаас хуванцар зүйл гарчихаад байхад тус компанид хамаагүй гэж байгаа нь хачирхалтай.

7482

Ер нь “Мах импекс” компанитай холбоотой мэдээллүүд ар араасаа л гарч, анхаарал татдаг.

Эргэн сануулахад “Мах импекс” компани гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх тун дургүй газар шиг байдаг. Ямартаа л бүтээгдхүүнийх нь чанарын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүхэд өгч, мөнгө нэхэмжилж байхав.

Үүнийг дахин эргэн сануулахад,  нэгэн иргэн 2013 оны  9  дүгээр сарын 30-ны өдөр хуучнаар “ Далай ээж”  хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн  “Нийслэл” хиамыг худалдан авсан байдаг.

Гэвч тухайн хиаман дотроос ногоон өнгөтэй мах гэхэд мах биш,  өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш  сонин зүйл гарч иржээ. Тиймээс үйлдвэрлэгч  компанид дургүйцэн зургийг нь авч өөрийн цахим хуудсанд байршуулан, хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуй, ариун цэврийг хэрэгжүүлэх ёстойг сануулсан байдаг. Хэрэглэгчийн дээрх сануулгаас үүдэж, “Мах импекс”-ийн борлуулалт буурч, улмаар 15 сая төгрөгийн алдагдал оржээ. Ингээд тэд шүүхэд гомдол гаргаж, хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байсан.

7485

Уг нь бол эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хохирсон иргэн үүргээ ухамсарлаагүй үйлдвэрлэгчийн буруутай үйлдлийг нийтэд зарласныхаа төлөө мөнгө төлбөр төлөх ёстой ялтан мэт үзэгдэхэд хүрсэн байдаг.

Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаар үргэлж сануулж, иргэд олон арван баримт дэлгэсээр байгаа ч тухайн аж ахуйн нэгжүүд төдийлөн тоодгүй бололтой.

Мөн зөвхөн хэрэглэгчид ээ хохироохоос гадна тус компаний ажилчид нь аммиакийн хий алдагдлаас үүдэж эрүүл мэндээрээ хохирдог тухай ноцтой мэдээлэл хэдэн жилийн өмнө интернэтэд OOBI BLOG гэх хуудаснаа бичигдэж байсан.  Энэ бүгдээс үзэхэд “Мах импекс” компани багагүй хэл аманд орж, асуудал дагуулдаг ч хариуцлага хүлээж байсан удаа байхгүй  гэхэд болно.

Сануулага болох үүднээс нэмж хэлэхэд сар шинэ дөхөж буй энэ үед тус компани бүтээгдэхүүнийхээ эрүүл, аюулгүй байдлыг сайтар сахиж ажиллахгүй бол мөн л хөгц, хуванцар гарч хэрэглэгчдийг хохироох вий .

Үргэлжлэл бий….

Эх сурвалж: Fact.mn


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 2 February 2017

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих