Э.Амарбатыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг шүүх гаргалаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг хууль зөрчиж албан тушаал, зэрэг дэвийг нь бууруулсан гэж шүүх үзжээ. Захиргааны хэргийн шүүх хурлаар түүний албан тушаалыг бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Э.Амарбат Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ байгууллагынхаа удирдлагуудыг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж шүүхэд өгч байсан билээ.
URL: