“Мах импекс”-ийн ажилчид аммиакийн хий ихээр алдагдсан үед хордож, ухаан алдаж унаад гэртээ хэд хоног амраад буцаад ажилдаа ордог

5e6ca69f6d1abfb7big“Мах импекс”  компанийн үйлдвэрлэдэг “Онцгой” нэртэй хиамнаас ногоон өнгийн хуванцар маягийн зүйл гарсан талаар нэгэн иргэн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Өмнө нь ч тус компанийн хиамнаас юу нь үл мэдэгдэх зүйл гарч байсан байдаг. Ер нь  “Мах импекс” компанитай холбоотой мэдээллүүд ар араасаа л гарч, анхаарал татаж байна. Тус компанийн  хашаа руу жижиг тэргээр орвол 5000, том тэрэгтэй орвол 20.000 төгрөг төлдөг журам тогтоод байгаа нь Женко Х.Баттулгын ноёрхлыг илтгэж байгаа хэрэг аж.  Гол нь  тус үйлдвэрийн хашаанд хувийн хэвшлийн арав гаруй үйлдвэр, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна.  “Мах импекс”-ийнхэн тэрхүү өндөр таксыг тогтоохдоо бусад аж ахуй нэгжүүддээ хэлэлцэж тохирсон эсэх нь, тэндээс олсон мөнгөө хуваадаг эсэх нь тодорхойгүй. Ямартай ч Монголд хаа ч байхгүй өндөр үнийг тогтоогоод байгаа нь анхаарал татаж байгаа юм.

За тэгээд  “Мах импекс” гэхээр эрхэм уншигч таны санаанд аммиак гэсэн үг дагаж орж ирж байж магадгүй юм. Учир нь өнгөрсөн олон жилүүдэд тус үйлдвэртэй холбоотой олон мэдээллүүд гарч байсны дотор аммиакийн хий алдагдлаа гэх мэдээлэл цөөнгүй байсан. Тэгвэл  интернэтэд OOBI BLOG гэх хуудаснаа  “Мах импекс-аммиакийн хий-ажилчдын эрүүл мэнд” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байдаг. Тэрхүү материалыг бүрэн эхээр нь хүргэе.

1967 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй монголын анхны үйлдвэрүүдийн нэг бол яахын аргагүй “Мах импекс” юм. Биднийг очиход  үйлвэрийн инженер нь ажилтайгаа танилцуулж мал нядалгааны үеэрээ хоногт 2000 толгой мал нядлах хүчин чадалтай 200 гаруй ээлжийн ажилчидтай томоохон үйлдвэр гэдгийг хэлж өгсөн юм. Мөн бидний очсон зорилго бол Японы технологи ашиглан  мах, сангас, малын хорооны эвгүй үнэр болон нянг устгаж орчны ариутгал хийх байв.

Үйлдвэртэй танилцах явцад  хөргүүрийн өрөөнүүд дэх аммиакийн хийн үнэр ихээр үнэртэж амьсгалахад хэцүү байв. Харин ажилчид нь  үүндээ аль хэдийн дасан зохицон яах ч аргагүй мэт. Хий ихээр алдагдсан үед хордож,  ухаан алдаж унаад гэртээ хэд хоног амраад буцаад ажилдаа ордог талаар ярив. (Хөдөлмөрийн аюулгүй байдал , мэргэжлийн хяналтынхан хаачив? (бодвол нүд нь аниастай, хамар нь битүү хүмүүс байдаг бололтой юм)

きkjk

Улаанбаатар хотыг махаар хангадаг энэ том үйлдвэрийн хөргөлтийн систем нь хуучирч муудан, шингэн аммиакны хоолойнууд нь зэвэрч хаа саагүй цоорсны улмаас хорт хий ихээр алдагдсаар өнөөгийн байдалд хүрчээ. Уул нь уг хий агаараас хөнгөн учир агаарт цацагдаж алга болох ёстой ч мах импексийн хувьд өөр байсан юм. Агаарын солилцоогүй пудволд байрладаг хөргөлтийн өрөөнүүдэд хорт хий хуримтлагдаж ажилчдын эрүүл мэнд болон бүтээгдхүүнд нөлөөлж байна.

Тэгээд үүнийг хараад бид ирсэн зорилгоо өөрчлөн хүний биед хортой аммиакийн хийг арилгах туршилт явууллаа.

ksdТуршилтын агуулга: Хөргүүрийн систем нь шингэн аммиакаар ажилладагтай холбоотойгоор хөдөлгүүр  ажиллах тоолонд аммиакийн хий алдагддаг. Ердийн үед агаараас хөнгөн хий учир дэгдэж алга болох боловч агаарын солилцоо муу пудвол зэрэгт хадгалагдаж ажилчдын эрүүл мэнд болон бүтээгдхүүнд сөрөг нөлөө үзүүлдэг.  Эхний үед бид таамаг төдийхнөөр туршилтаа эхлүүлэв. Хөргүүрийн зааланд шүлтлэг усыг манантуулж цацав. Мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлсэнгүй. Харин хүчиллэг усыг цацахад заалны үнэр эрс өөрчлөгдөж бидэнд болон ажилчидад ч мэдэгдэж байв.

Үнэрийг арилгаад хэр удаан барьдаг болон нэгж талбайд цацах хэмжээг бид эхний туршилтаар тодорхойлж чадаагүй боловч ямартай ч хортой хийг арилгаж чадсан юм.

Миний хувьд биднийг сайхан амттай гэдэсний хуушуураар дайлж туршилтанд минь тусалсан  ах, эгч нарыг өрөвдөж бас тэдний хажууд түүхийгээрээ байгаа гэдгээ ойлгоод буцлаа. Харин мах импексийн удирдлагуудад бид туршилтын үр дүнгээ танилцуулсан боловч тэдний анхаарлыг ажилчдынх нь эрүүл мэнд татдаггүй бололтой юм. Эсвэл ганцхан хөргүүрийн өрөөнд байрлуулсан хамгаалалтын хувцас, ухуулга бичгэндээ найдаад явдаг улс юм болов бүү мэд.” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих