Эрдэмтэд ирээдүйд амьдрахад хамгийн тохиромжтой бүс нутгийг нэрлэжээ

нутагАНУ-ын геофизикч нар дэлхийн дулаарлыг судлаад ирээдүйд амьдрахад хамгийн таатай бүс нутгийг тодорхойлжээ. Эрдэмтэд 1986-аас 2005 оны цаг агаарын мэдээ, жилийн өөрчлөлтийг судалсан байна.

Тэдний бодлоор, дараагийн 20 жилд АНУ-ын хойд болон уулархаг нутаг, Британийн арлууд, Хойд Европ, Зүүн хойд Ази, Латин Америк, Номхон далайн өмнөд хэсэгт халуун өдрийн тоо 10-15-аар нэмэгдэх тухай Climatic Change сэтгүүлд ярьсан ажээ.

Судлаачид эдгээр өдрүүдэд агаарын температур 18 ба 30 хэм /градус/ дулаан, хоногийн дундаж хур тунадасны хэмжээ мм ч хүрэхгүйгээр хэлбэлзэж болно гэж үзсэн хэмээн Lenta.ru мэдээлжээ. Харин 2100 он гэхэд уур амьсгалын хувьд дулаан болон халуун орны бүс нутгийн хойд хэсэг болох Латин Америкийн төв, хойд хэсэг болон Африк, Зүүн өмнөд Азид халуун ба чийглэг зөөлөн цаг агаартай өдрийн тоо 15-50-аар бага байх гэнэ.

Өмнө нь 2016 оныг цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жил байсан гэж мэдээлсэн билээ. Сануулахад, эрдэмтэд 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хагас сая гаруй хүн нас бардаг болно гэж бас мэдээлсэн юм.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих