МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД НҮБ-ЫН СЭТГҮҮЛИЙН НҮҮРИЙГ ЧИМЭВ

d99a0fb4e71ded04b3d2cf0cbb67aeaa8dcd35dbччНҮБ-ын төв штабаас жил бүр эрхлэн гаргадаг лавлах сэтгүүлийн ээлжит дугаар бэлэн болжээ. Энэ удаагийн сэтгүүлийн нүүрийг Монгол бүсгүйчүүд чимсэн байна.

НҮБ-ын мэдээлэл, тайлангийн эмхэтгэл, цахим хуудас зэргийн талаарх мэдээллийг тус байгууллагын үндсэн зургаан хэл дээр хэвлэн нийтэлжээ. Энэхүү сэтгүүл нь түүнчлэн гадны жуулчдад зориулсан гарын авлага юм.

“НҮБ-д тавтай морил” сэтгүүлийн нүүрэнд дэлхийн халуун цэгт албан үүрэг гүйцэтгэж яваа Монголын энхийг сахиулагч бүсгүйчүүдийн зураг тавигджээ.

Өнөөдрийн байдлаар Монголын цэнхэр дуулгатнууд, тэр дундаа энхийг сахиулагч бүсгүйчүүд дэлхийн 6 улсад албан үүрэг гүйцэтгэж байна.

Өмнөд Суданд улсад Монгол улсын Зэвсэгт хүчний 850 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм.

“Манай багт 36 эмэгтэй алба хаагч бий: эмч, сувилагч, тогооч болон холбоочид”

М.Батчулуун, Монголын зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс 2002 оноос хойш тогтмол идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монголын 6,700 цэрэг энхийг сахиулах 11 ажиллагаанд оролцжээ.

Эх сурвалж: asiarussia.ru

 


URL:

Сэтгэгдэл бичих