Сумаасаа гаралтай бөхөд жийп бэлэглэх биш, эмнэлэгт нь түргэний машин өгдөг нутгийн зөвлөл нэмэгдэх үед бид хөгжинө

нутгийнНөгөө нэг юу үнэн тэр үнэн гэдэг шиг үгийг Э.Ичинхорлоо (@Ichinkhorloo3) хэмээх бүсгүй сошиалд бичжээ. Нээрээ л манайхан сумаасаа гаралтай бөхөө улсын цол тэр бүү хэл аймаг сумын цол авахад л байдгаа барьж гүйдэг. Гэтэл хотод суучихаад хотоо ч бодсон юмгүй сум сум гэж гүйх тэдгээр нөхдүүд суманд нь юу хэрэгтэйг бараг л мэдэхгүй.

Тэгэхээр энэ үгийг Улаанбаатар дахь нутгийн зөвлөлүүдийнхэн сайн тогтоож авцгаа. ”Э.Ичинхорлоо (@Ichinkhorloo3): Сумаасаа гаралтай бөхөд жийп бэлэглэх биш, сумынхаа эмнэлэгт түргэний машин өгдөг нутгийн зөвлөл, дарга нэмэгдэх үед бид хөгжинө” гэж.

Нээрээ төрсөн, өссөн сумын чинь эмнэлэг машинтай юу. Юу үнэн энэ л үнээн гэж.

И.Болд


URL:

Нэр: zochin Огноо: 1 February 2017

unen unen.

Сэтгэгдэл бичих