Иран улс долларыг гүйлгээнээс хасна

1042063768ИРАН. /IRNA/. Лалын шашинт долоон улс, тэдгээрийн дотор Ираны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг Ерөнхийлөгч Дональд Трамп түр хориглосонтой холбоотойгоор америк долларыг гүйлгээнд ашиглахыг зогсооно гэж Тегеран мэдэгдлээ.

Ираны Төвбанкны захирагч Валиолла Сеиц хэлэхдээ “манай улс ам.долларын оронд өөр шинэ валютыг ашиглах болно” гэв.

Тус улс энэ санхүүгийн жил эхлэх үед буюу 2017 оны гуравдугаар сараас ам.доллар ашиглахыг зогсоож магадгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Америкчуудыг террорист халдлагаас хамгаалах зорилго бүхий зарлигт Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарын үсэг зурсан юм. Уг зарлигийн хүрээнд Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй. Мөн АНУ-ын Дүрвэгчид хүлээж авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаагаар, Сириэс дүрвэгчид хүлээж авахыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Иран улс энэ санхүүгийн жилд газрын тосны салбараас 41 тэрбум долларын ашиг олохоор төлөвлөж байгаа учраас долларыг гүйлгээнээс хасах нь Иранд санхүүгийн эрсдэл учруулж болзошгүй ажээ.

Г.Доржханд

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих