Э.Бат-Үүлийг хотын дарга байхад Хятадын “Сентури лэндмарк” ХХК 19,000 м2 газарт эзэн суужээ!

7448
C3eBwk8UMAA4Vv9

БНХАУ-ын “Сентури лэндмарк” ХХК-д  Дүнжингарав захын урд талд 19,000 м2 газар олгосны цаана авлига байгаа эсэхийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэгэн иргэн сошиалаар илэрхийлсэн байна. Э.Бат-Үүлийг хотын дарга байхад тус компани 5 жилийн хугацаатай 19,000 м2 газрыг ашиглах эрхтэйгээр авчээ. Орон сууц барихаар газар авсан бололтой.

l_ef52178e72caebe1d85ce4254ff02c85

“Сентури лэндмарк” ХХК-ийн танилцуулгаас харахад  олон улсын “GOLDCOMMON GROUP”-ын Монгол улс дахь албан ёсны салбар компани гэх мэдээлэл хайлтаар гарч ирж байна.  Түүнчлэн өөрсдийнхөө талаар “Манай компани нь барилга угсралтын ажилдаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шилдэг шийдэл, өвөрмөц архитектур дизайн бүхий шинэ шилдэг материал ашиглан, байр захиалагч иргэдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дээрх зорилтын хүрээнд олон улсын өндөр зэрэглэлийн архитектур төлөвлөлтийн болон зураг төслийн мэргэжлийн компаниуд, өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай хамтран ажилладаг. Бид үндсэн болон түр ажлын байр бий болгон ажиллаж, инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх талаар тогтмол ажил зохион байгуулан хэрэгжүүлж байна.” гэжээ.

Тэгэхээр Хятад улсын ийм нэг компанид өмнөх хотын дарга Э.Бат-Үүл газар олгосон асуудал одоо босч ирж байна. Тус компани нь Хятадаас ажиллах хүчээ оруулж ирдэг аж.

Газар ашиглах эрхийн гэрчилгээн дээр нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд, орон сууцны зориулалтаар гэж бичсэн байгаа. Тэгвэл тэр газраа 4000 айлын орон сууц барих зөвшөөрлийг 2014 онд авч байсан юм байна.

turin

Он цагийг нь харахаар Э.Бат-Үүлийг хотын дарга байхад тус компани газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байжээ. Хятадын компаниад газар олгосон эл асуудлын ард чухам юу нуугдаж байгааг Э.Бат-Үүл мэдэх болов уу?

Эх сурвалж: Шуурхай.мн

 


URL:

Нэр: zochin Огноо: 2 February 2017

Бурхан гуйсан ч газар бүү өг гэдэг эцэг өвгөдийн сургаалийг зөрчиж, Монгол улсын тусгаар тогтнолд / эдийн засаг, хүн ам зүйн гэх мэт / аюул занал учруулж байгаа гэмт этгээдүүдийг хуулийн байгууллага яагаад зүгээр байлгаад байна вэ? Монголын төрд шударга ёс, монголчуудын язгуур эрх ашиг алдагдаад удаж байна. Хятадуудын барьсан барилгын чанарыг шалгаад үзээрэй халтуурдсан барилгууд байна лээ шүү дээ. Монголын төр хэзээ эзэнтэй болж, жинхэнэ гэмт этгээдүүд шоронд суух вэ?

Сэтгэгдэл бичих