Эмэгтэй гишүүдийн зүй бус бичлэгийг тараасан ажилчдыг ажлаас нь чөлөөлөх үү

88152efa2fe2f056originalУИХ-ын гишүүн Б.Ундармаагийн чуулганы танхимд хөлөмцүү байдалтай орж ирэн, суудлаа арайхийн онож суунгаа үг хэлж буй Н.Амарзаяа гишүүний яриаг гайхсан харцаар харсан бичлэг цахим сүлжээгээр тарсан. Уг бичлэгийг үзсэн иргэд “Б.Ундармаа гишүүн чуулгандаа согтуу орж ирлээ” хэмээн шүүмжилсэн юм. Улмаар байнгын хорооны хуралдааны үеэр Б.Оюунчимэг гишүүн кофе уунгаа боорцог идсэн дүрс бичлэг түгэж, олон нийт эмэгтэй гишүүдийг биеэ муу авч явлаа хэмээн шүүмжилсэн байдаг.
Үүнтэй холбогдуулан дүрс бичлэгийг түгээсэн төрийн албаны инженер техникийн ажилчдыг ажлаас нь чөлөөлнө гэсэн яриа түгэж байна. Уг мэдээллийг Б.Оюунчимэг гишүүн үгүйсгэж, “Эмэгтэй гишүүдийг нийгэмд сөргөөр харагдуулах зорилгоор бичлэгийг зориуд түгээсэнд харамсаж байна. Тангараг өргөснөөсөө хойш чуулгандаа 2-3 удаа л ирсэн эрэгтэй гишүүдийг шүүмжилсэн зүйл одоогоор гараагүй. Бичлэгийг түгээсэн ажилчдыг ажлаас нь чөлөөлнө гэсэн асуудал яригдаагүй”гэсэн тодруулгыг сэтгүүлчдэд өгсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих