Ноцтой мэдээ: Олны танил жүжигчний хүү “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас унаж, амиа алджээ
Энэ сарын 29-нд Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхон дахь байрны 12 давхраас 21 настай залуу унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач залууг олны танил жүжигчний хүү хэмээн хэлж байгаа бөгөөд чухам юунаас болж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна.
Талийгаач амиа алдах үедээ ганцаараа биш найз нартайгаа байсан гэх бөгөөд одоогоор уг хэрэгт холбогдуулан цагдаа нар 12 иргэнийг сэжигтнээр тооцон шалгаж байгааг хэлж байна.
Түүнчлэн хэргийн газарт үзлэг шалгалт хийх үед хар тамхи мансууруулах төрлийн бодисны уут, гаанс олдсон зэрэг нь цагдаа нарын анхаарлыг татаад байгаа аж.
Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа 12 хүнээс шээс, цусанд шинжилгээ хийхэд ихэнх нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Зарим эх сурвалж сэжигтэн этгээдүүдийн дунд нөлөө бүхий улс төрч асны хүүхэд байсан тухай мөн мэдээлж байна.
Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Үүний дараа амиа хорлолт уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг нь тодорхой болох аж.
Хэргийг Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jargaldaa sagasan novsh amia l xorloo biz