Ардчилсан намын сонгуульд Монгол ардын нам яллаа

Намын даргыг сонгох сонгуулийн жишгийг өөрчилж, намынхаа нийт гишүүдийн саналаар даргаа сонгосон Ардчилсан намын даргын сонгууль болж өндөрлөө. Гэхдээ Ардчилсан намын хийж буй эл сонгууль нь даргаа сонгох хамгийн ардчилсан хэлбэр мөн боловч гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авлаа хэмээн ам муутай байна. Твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн өргөн сүлжээг хамарсан орчинд Ардчилсан намын “Амь тасарлаа” хэмээн дүгнэж байна.


224cgdbm2kc71u02aqm4i82sun

 

1. @Tanhai_Emee

АН намын оршуулга сайхан болж байна. Амь тасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН мааний бадмий хум.

 

2. @nyamochirg

С.Эрдэнэ ээ АН-д чинь СОНГОЛТ үлдээгүй шүү. 28 жилийн өмнөх амлалтаа санахыг хичээ. БУРХНЫ ШАШНЫГ СЭРГЭЭН МАНДУУЛНА гэсэн. Үгүй бол дууцгаа?

 

3. @batengineer

Мөнгө тарааж ялсан хүнийг Улсын Дээд Шүүх намын даргаар хүлээн зөвшөөрч бүлтгэвэл Монголд шударга ёс эцэс болно. Мөнгөний ардчилал сөнөтүгэй

 

4. @munkhtsogt_arch

Эрдэнэ ялж бгаа юмуу тэ. Эмгэнэл илэрхийлье АН.

 

5. @UvsUvsu

Ардчилсан намын даргын сонгуульд Ардын намынхан ялчихлаа даа. Эрдэнэ сонгогдсон нь үнэн бол.

 

6. @Enkhbayar_bat

Намын дотоод сонгуульд тавигддаг шалгуур, саналд нөлөөлдөг хүчин зүйл нь нийт иргэдийнхээс шаал өөр юм байдгийг эл “сонгууль” дахин батлав.

 

7. @Т. Болор

АН-ын даргын сонгуульд МАН яллаа #гэнэдээ.

 

8. @batengineer

АН гишүүдэд ардчилал хэрэггүй, ажил ч хэрэггүй, улс орны хөгжил ч хэрэггүйТэдэнд 5-10 цаас өгөхөд л цадчихна. Ийм л үнэн ил боллоо

 

9. @Tanhai_Emee

Ээ хүүрээ!!! Эрдэнэ дарга мээнь!!! гэж уулга алдах бас сайхан шүү!

 

10. Ардчилсан нам баяртай. Ахиад уулзахгүй байхын ерөөл талбия.

 

11. @Tanhai_Emee

АН нам авс булшиндаа нэг мөсөн орсны халуун мэндийг хүргэе! Дутуу үхчихээд нэг зэвүүн байсын одоо болж болж! Алуурчин дарга л дутаад бсан юм

 

12. @Tumeebbb

Үнэн бол нэрийн татаж нам ямар шудрага гэдгээ харуулах хэрэгтэй

 

13. ‏@Naagii_bb

Түүнийг сонгож байгаа гишүүдэд нь хамаг учир бн, Эрдэнэ бол зүгээр л симптом

 

14@EByambaochir

Ene ded said Erdeniig demjeerei guijiishu geed bsan. Nuluulchih shig bolloo.

 

15. ‏@mungundalai

Саналаа худалдсан АН-ын гишүүд минь луувангаа лаатайгаа идээрэй :) )

 

16. @munkhtsogt_arch

АН-ыг шинэчлэгдээд өндийгөөд ирэх болов уу гэж битүүхэндээ горьдож блаа. Одоо бол горьдлого нэг мөр тасарч санаа амарлаа

 

17. @Gegeenee06

Эрдэнэтэйгээ үгшир дээ Ардчилсан нам, ард түмэн алганы амт үзүүлээд ч гэмээ ухаардаггүй наасан

 

18. @batengineer

Сонгуулиар мөнгө тараасан нь биш мөнгө тарааж бгааг баримтжуулж авсан нь бурууддаг ардчилал насгүй

 

19@TsenkherShuvuu

Мөнгө тараасан бол нэрээ баасдсан, тэрийг нь олон нийтэд мэдээлсэн нь намаа баасдсан л нийгэм болоод байна.

 

20. @batengineer

Н.Алтанхуяг 270 суманд ялж аймгийн төв, хот зэрэг хүн ам ихтэй газруудад тараасан мөнгөнд ялагджээ. Аргагүй л үндэсний хэмжээний улс төрч юм

 

21@batengineer

16000 гишүүний саналыг хасах уран арга сэдэж бж АН даргаараа 2020 он хүртэл үлдэж чадсан @enkhboldz таньд баяр хүргэе.

 

22. ‏@haku_8118

АН-н 27 жилийн карьер халамжийн системд нам тавиуллаа! Өөрөөр хэлбэл намын гишүүн биш хүмүүс Эрдэнийг сонгов! #Эрдэнийг буутал АН баяртай.!

 

23. @SuhbaatarE

АН-ын залуучуудад зөвлөхөд 2024 он хүртэл сонгогчидтойгоо сайн ажилла, аж ахуйгаа босго бярай бол, нийгэмд салбартаа бүрэн танигд, гүйцээ

 

24. @Gumpaa

Эрдэнэ ванг үүнээс хойш хаан хэмээсүгэй. Эрдэнэ хаан түм наслаг

 

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих