Р.Бат-Эрдэнэ захирал та, оюутнуудаас авсан 5.8 тэрбум төгрөгөөр юу хийсэн бэ?

3a42705d27018644c03db217764e7503МУИС-ийн оюутнууд  суурь хураамжийн 5.8 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдсаныг асууж, жагсаал хийлээ. Тэд МУИС-аас улирал тутамд авдаг 224  мянган төгрөгийн суурь хураамжийг зогсоохыг шаардаж байгаа юм. Оюутан бүрээс улирал бүрт сургалтын төлбөрөөс гадна нэмж авдаг энэ мөнгөөр сургууль оюутны сурах орчинг сайжруулах, интернэт орчноор хангах зэрэг үйлчилгээ үзүүлдэг гэж тайлбарладаг ч үнэндээ нам дагасан бүлэглэлүүдийн гадаад дотоодын аялал зугаалганд зарцуулагдаад дуусдаг гэж оюутнууд жагсаалын үеэр хэлж байх юм. Тус сургууль нь улирал бүр бакалаврын түвшний оюутнуудаас 224 мянган төгрөг, магистр болон докторын түвшинд суралцаж буй оюутнуудаас 336 мянган төгрөг авдаг. Улирлаар болон жилээр чөлөө авах, өнжих тохиолдолд ч энэхүү суурь хураамжийг төлөх ёстой гэсэн шинэчилсэн журам гарсан байдаг. Гэтэл ийм төрлийн суурь хураамжийг бусад төрийн гэх тодотголтой сургуулиуд авдаггүй, яагаад зөвхөн МУИС авч байгаа юм бэ гэсэн асуулгыг  оюутнууд тавьж байгаа юм билээ.

Тэгэхээр энэ асуудалд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ тайлбар өгөх хэрэгтэй юм. Өнгөрсөн 2016 онд МУИС-д аудитын шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ 5,8 тэрбум төгрөгний зөрчил гаргасаныг илрүүлж,  сургалтын хөтөлбөргүй оюутан элсүүлдэг, тусгай зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авдаг зэрэг ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байдаг.

 Р.Бат-Эрдэнэ захирал нь Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон боловч өмнөх сайд Л.Гантөмөрийн өмгөөллийн хүчинд МУИС-ийн захирлаар ажилласаар өнөөг хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


URL:

Нэр: Зочин Огноо: 31 January 2017

Сайд Батсуурь ажилдаа хурдан орж, энэ хэдэн намын бууны нохойнуудаа солиочээ.

Сэтгэгдэл бичих