С.Эрдэнэ АН-ыг нэгтгэж чадах уу

7417

Сунгаа, сонгуулиар удтал  талцсан АН  даргатай болов. Олонхийн саналаар даам гарсан хүн нь тус намын УИХ дахь бүлгийн дарга  С.Эрдэнэ.  АН  шинэчлэгдэх эсэх,  цаашлаад цэнхэр тугийнхаа дор  нэгдэж чадах уу  гэдэг одоо  түүнээс шууд хамааралтай болж байна. Нөгөө талаас,  ирэх хавар болох  Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулах уу.

7416

Тэр үүнийг  чадах болов уу. Тэгвэл АН ямар байгаа нь, цаашид ч ямар байх нь өчигдөр Төрийн ордонд болсон ялагчийг зарлах АН-ын хурлаас тодорхой харагдав.  Сунгааны гарааг  зарласан  анхны өдөр  З.Энхболд даргаасаа  Алунгоо эхийн сургаальтай таван сумыг  гардан авч эв нэгдэлтэйгээр  эргэж ирэхээ андгайлсан. Мөн хэн нь ч гарсан бусад нь дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Тэгвэл өчигдөр   нэр дэвшигчийн хоёр нь л  хэлсэн ярьсандаа барианы газарт хамт  ирэв.  Ялалт байгуулсан С.Эрдэнэ, түүнтэй хамт   ялагдсан дөрвөөс ганц Ж.Батзандан хэвлэлийн хуралд ирсэн.  Тэрээр “С.Эрдэнийг дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн. Харин үлдсэн  гурав нь бараа сураг ч алга. Зарим эх сурвалж тэднийг намын удирдлага болон сонгууль зохион байгуулах хороонд  С.Эрдэнийг мөнгө тараасан гэх үндэслэлээр нэрийг нь  татуулахаар   гомдол гаргасан гэлцэж байгаа юм. Гэвч  Сонгууль зохион байгуулах хорооноос  “Мэр сэр гомдол саналууд сонгуулийн салбар хороонд ирсэн. Түүнийг шат шатны сонгуулийн хороод шийдээд явж байгаа. Намын даргын сонгуулийн хороонд гомдол, хүсэлт ирсэн. Намын даргын сонгуулийн дүрмээр хяналтын дэд хороо ирсэн гомдол бүрт зохих дүгнэлтийг гаргаж өгөөд явсан” хэмээн хариу өгөөд байгаа юм. Түүнээс гадна С.Эрдэнийн туслахаас эхлэн баруун гар нь болж  Нийгмийн даатгал, АМХЭГ, Баянгол дүүрэгт хамтын  улс төр хийж ирсэн  Д.Үүрийнтуяаг намын даргын сонгуулийг зохион байгуулсан, хуурамч саналын хуудаснууд илэрсэн гэхчлэн  мэдээллүүд  бас дуулдаж буй. Хариуцлагын тухай харин хэн ч,  юу ч ярихгүй байна.

Ямартай ч албан ёсны мэдээгээр  АН-ын даргын сонгууль 21 аймаг, есөн дүүрэг 330 сум, 17 тосгон, нийт  361 газарт санал авсан. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч 120703 нь санал өгөх эрхтэй болсон гэнэ. Үүнээс 71,2 хувийн  ирцтэй буюу 85 939 хүн санал өгчээ. Нэр дэвшигчид нийт 8350 онооноос хамгийн их оноог цуглуулах ёстой.

Н.Алтанхуяг – 2033,08

Ж.Батзандан – 1110,77

Л.Гантөмөр – 1417,83

С.Эрдэнэ- 2928,92

Д.Эрдэнэбат – 857,22 оноог тус тус авчээ. Ингээд  хамгийн өндөр буюу 2928,92 оноогоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ намын даргаар сонгогдож байгааг  Сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар өчигдөр хэвлэлийнхэнд  танилцуулсан юм.

Сонгуулийн дүнг зарласны дараа С.Эрдэнэ өөрөө юу хэлэх нь  сонин байв. Тэгвэл тэрээр “Юуны түрүүнд намын эв нэгдлийг хангаж, намын үзэл баримтлалыг яаралтай шинэчлэх, бүтцийн шинэчлэлүүдээс намын даргын ажлаа эхлүүлнэ. Бидний өмнө маш их хариуцлага байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль,  ирэх  сарын 12-нд товлосон АН-ын  VII их хурал хийх гээд олон ажил  хүлээгдэж байна.

АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намыг шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракц давамгайлсан үйл ажиллагаа явахгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Энэ үйл явдлын эргэн тойронд “С.Эрдэнэ намын дарга болсноор АН Баянголын нам боллоо”  хэмээн дүгнэх  хүн ч бас цөөнгүй  байгаа юм.  Энэ өнцгөөс харвал хоёр талтай.  Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН-ыг Баянгол дүүрэг шиг нэгэн цул  болгочихвол сайн л  байх.  Хэлээд байгаа бүтцийн шинэчлэлийнхээ хүрээнд аялдан дагалдагч, хамаа­тан садангаа тойруул­чих­вал нам нь юун шинэч­лэгдэх гэр бүлийн  нам, мафи л  болж хувирна. Эцэст нь АН задарч хүч­гүйднэ.

Намын тухайд ийм. Үүнээс илүүтэй магадгүй С.Эрдэнийг намын даргын тамгыг атгачихаад амбан явж гамбир шарахгүй болгочихож мэ­дэх нэг хариуцлага нь Ерөнхийлөгчийн сонгууль.  Тэр үүнийгээ  өөрөө ч бас  хэлсэн үгэндээ “..бидний өмнө хүлээгдэж байгаа маш  том хариуцлага бол…” гэж байгаад онцлоод   хэлчихсэн. Намын даргын сунгаа, сонгуулиар талцаж, С.Эрдэнэ ялалт байгуулсныг зөвшөөрөхгүй,  шинэ хүчин байгуулах,  намаасаа гарахаа  мэдэгдээд буй гишүүдийн хувьд энэ бас нэг боломж. Учир нь С.Эрдэнэ өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэггүй л  юм бол  сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг штаб удирдсан намын дарга хүлээх учиртай. Энэ өнцгөөс харвал С.Эрдэнэ тун хэврэгхэн эрх мэдлээс атгасан намын  дарга болж таарч байна.  Одоогоор АН-ын  намын экс дарга З.Энхболд  нэр дэвшихгүй гэдгээ  С.Эрдэнэтэйгээ зэрэг­цэж сууж байгаад мэ­дэг­д­чихсэн. С.Эрдэнэ болохоор “Ерөн­хий­лөгчид нэр дэвшигчийг би зарлахгүй. Сунгаа явуулна” хэмээсэн. Жирийн гишүүдээ сун­гаанаас сунгааны хооронд талцуулж,  санхүү,  эдийн засгийн талаар  намаа туйлдуулахгүй гэвэл ямар гарц байна вэ гээд үзэхэд хариу нь  бас сонин.  Цаашид АН-ын ирээдүй ийнхүү С.Эрдэнэ даргаасаа  ихээхэн хамаарахаар боллоо. Харин хэн юу гэж  хэлэхээс эс хамаарч,    мөн АН-ын дарга хэн болохоос  үл хамааран  улс төрд авчирч буй анхны салхи,  бусад улс төрийн хүчинд үзүүлж буй сайн жишиг  нь  намыг удирдах хүнийг  бүх гишүүдээрээ орон даяар  хэлэлцүүлж сунгаагаар гаргаж ирдэг  болсон явдал гэдэгт олон нийт санал нийлж байна.

Хэн юу хэлэв?

Б.Баабар: Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд ёроолдоо тултал унах ёстой.

З.Энхболд: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй.

М.Энхболд: УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе.

Ц.Оюунгэрэл: Авлига өгч буй С.Эрдэнийн багийнхны үйлдэл АН-ын даргын сонгуулийг муухай болгочих юм аа.

С.Эрдэнэ: Мөнгө тараасан нэг үйлдэл байвал нэрээ татах ёс зүй надад бий.

М.Батчимэг: АН-ын даргын сонгуулийн үр дүнд эргэлзэж байна.

Д.Эрдэнэбат: Миний төлөө саналаа өгсөн, өгөөгүй ч сэтгэлдээ хүндэлж яваа мянга мянган гишүүддээ баярлалаа.

Ж.Батзандан: Би албан тушаалын төлөө ямар нэг тохироо хийгээгүй.

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын толгойлсон бүлэглэлтэй үхтэлээ тэмцэнэ.

Лу.Гантөмөр: АН шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй.

Л.Наранбаатар: Ванга шиг хэлье. С.Эрдэнэ намын дарга болно.

Х.Тэмүүжин: Таван нэр дэвшигч сонгуулийн дараа эргээд уулзах нүүртэй ирж чаддаг л байгаа даа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: Зууны мэдээ

 


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 31 January 2017

Ер нь намын даргыг намын гишуудээр сонгодог болох нь МАШ ЗОВ ЗУЙЛ Л ДЭЭ. Харамсалтай нь Одоогийн АН-ын дарга З.Энхболд нь “Санал огох гишуудийн нэрсийн жагсаалт”-д зовхон намын гишууд саналаа огохоор зохицуулалт хийх естой байтал намын гишуун биш ч хэн ч санал огч болохоор журам гаргасан, анхан шатны намын байгууллагын сонгуулийн зардлыг тов намаас санхуужуулэхээр зохицуулсан хэдийч маш бага санхуужилт (тов намаас ойролцоогоор сумдын намд 120000 тог) огсон нь нэр дэвшигчид нь намын анхан шатны байгууллагад ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ГАРГАХ НОХЦЛИЙГ БУРДУУЛЖ, С.Эрдэнэ мэтийн ХЭЦУУ ХУМУУСИЙГ ЛУЙВАР ХИЙХ НОХЦЛООР ХАНГАЖ ЭЭ. Тухайлбайл: С.Эрдэнэ нь “омно нь халамж, даатгал огч байсан сулжээгээ ашиглаж газар бур сохор, доглон маш олон нам бус хунийг АН-ын гишуун мэтээр сонгуулийн салбар хороонуудад буртгуулж, оорийнхоо толоо санал огуулсэн байна. Мон ОЛОН ХУН АМТАЙ хотын дуурэгууд, Орхон, Дархан болон аймгуудын товийн сумуудад БАЙЖ БОЛОХ БУХ ШУГАМААР МОНГО ТАРААЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ходоогийн сумдын АН-ын анхан шатны бух нэгжуудэд “Алслагдсан гишуудийг зооворлож санал огуулэхээр ИХ ХЭМЖЭЭНИЙ МОНГО ШИЛЖУУЛЖ оорийнхоо толоо санал огууллээ. Ийм маягаар АН-ын даргын сонгууль болж онгорлоо. Энэ уйлдлийг НИЛЭЭД ТОМ ОНЦГООР авч узвэл АН нь оорийн намаа оод нь татаж, их, бага хэмжээний хэд хэдэн удаагийн сонгуульд амжилт гаргаж, ялалтанд хургэж байсан Н.Алтанхуяг мэтийн ШУДАРГА УДИРДАГЧИД АА ХАВЧИЖ, ГАДУУРХСААР ЭЦЭСТ НЬ С.Эрдэнэ мэтийн АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИНГААР УДИРДУУЛАХААР БОЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ Л БОЛЖ БАЙНАДАА. Одоо С.Эрдэнэтэй ногоо Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, МУДН фракцын луйварчид хамт байгаа шуу дээ. Тэгэхээр С.Эрдэнийн удирдлагад нэгдэхээргуй АН-ын ЧАДАЛТАЙ УДИРДАГЧИД ХААШАА ЯВАХ НЬ СОНИН БАЙНА ДАА. Энэ янзаар бол ойрын хэдэн жилд АН оодлохгуй нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл бичих