Нэгэн зургийн түүх

16406705_1332437406824136_7881310710148520707_nЭнэ охиныг Зоя Космодемьянская гэдэг. Цэл залуухан 19 настайдаа нацистуудад дүүжлэгдсэн. Бидний эмээ өвөө, ээж аавын үеийнхэн мартаагүй байх. 1941 онд Москвагийн ойролцоох Петрищево тосгоныг эзэлсэн дайснуудынхаа хэд хэдэн байгууламжыг шатаасан. Ээлжит үйлдэл дээрээ баригдан тамлан гэсгээлтийн золиос болсон. Гэвч Зоя цэргийн нууцаа алдаагүйн дээр нэрээ ч хэлээгүй гэдэг. Тэрээр “Би бууж өгөхгүй! Бид 170 саяуулаа. Тэд миний өшөөг авах болно!” гэж хэлээд амиа алдсан юм. Энэ эх оронч бүсгүйд жилийн дараа ЗХУ-ын БААТАР цол нэхэн олгосон. Манай залуу үеийнхэн энэ охины тухай сайн мэдэхгүй байх. Аргагүй дээ. Бүгд л нэг нэг гар утас тэврээд хэвтчихсэн. Тэрнийгээ л маажиж байвал болоо. Амьдралд нь өөр ч юу ч хэрэггүй. Надад ямар хамаатай юм гэж ойлгодог. Нэг тэмцмээр аядвал 70 мянга өг, автобусанд үнэгүй суулга гэж чарлана. Улс төрийн ямар ч идэвхи байхгүй. Ядаж сонгуульдаа оролцдог болоосой. Буу үүрээд хил дээр оч гэсэнгүй. Зоя шиг эх оронч биш юм аа гэхэд ӨӨРТӨӨ ЭЗЭН байж үз. Улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн эзэн, үүрэг хариуцлагатай ИРГЭН гэдгээ бүү март!!!


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 31 January 2017

Zoya Kosmodemeinskay giin neremjit Angie bj ble

Сэтгэгдэл бичих