Шартсан хүний гарын авлага буюу хэрхэн шартахгүй байх вэ?
Залуу хүн бүр тэнэг алдаа гаргадаг гэдэгтээ би санал нийлдэг. Хэрвээ чамд хэн нэгэн согтотлоо ууж байгаагүй гэж хэлэх юм тэр хүн худлаа хэлж байна эсвэл асар уйтгартай хүн эсвэл Мормон шашинтай байх. Эсвэл уйтгартай Мормом ч юмуу энэ 3-ийн л аль нэг л байгаа. Судалгаанаас харахад их сургуулийн 5 оюутны 3 нь их хэмжээгээр архи ууж байсан туршлагатай байдаг бөгөөд ингэж архи уух нь таны бөөр, элэг дотор эрхтэнийг маш их хэмжээгээр гэмтээдэг бөгөөд архины хэмжээ хэтэрснээс болж үхэх аюултай гэдгийг хүмүүс мэддэггүй.
Гэхдээ миний сургааль та бүхэнд илүү гэдэгт би итгэж байна. Учир нь та нар аль хэдийн мэднэ. Яаж мэдэх вэ? гэвэл ээж чинь та нарт сануулсан байдаг. Би таны ээжийн талаар биш, байгаль эхийн талаар яриж байна.
Хэрвээ та муухай шарталт мэдэрч байвал тэр чинь байгаль эх чамд “Яах гэж их хэмжээгээр уусан юм хохь нь” гэж хэлж байгаа нь тэр. Шарталт нь чамд муухай сэтгэгдэл төрж, ходоод өвдөн, амнаас муухай амт амтагдаж, толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдгээр мэдэгдэнэ.
Миний бэлтгэсэн энэхүү аргачлал нь таньд зориулсан гарц юм. Гэхдээ энэ аргачлалыг ганцхан удаа унших зориулалттай гэдгийг анхаарна уу?
Хэрвээ та энэхүү бичлэгийг долоо хоног бүр уншиж байвал хэдий надад сайхан байгаа ч би таныг архи/согтууруулах ундаанд донтогсдын өвчний төвд очихыг санал болгож байна.
1. Спиртийн төрлийн бүтээгдэхүүн таний биед ямар нөлөөлөл үзүүлдэгийг мэдэж ав!
Согтууруулах ундаа гээд нэр яагаад өгсөн гэж бодож байна? Аз жаргалын рашаан чинь хор шүү дээ. Хангалттай хэмжээгээр уувал чи үхнэ. Би тоглоогүй шүү. Архинд байдаг 1 төрлийн химийн бодис бид бүхний толгойны өвчинд бараг ганцаараа шахуу буруутай. Түүнийг Аcetaldehyde гэдэг.
Шарталтыг хэмжээнд эдгээр хэмжээсүүд нөлөөлдөг
* Таны уусан хэмжээ
* Таны биеийн алкохол боловсруулах хүчин чадал бүхий уураг
* Таны нас
Амарчилвал: Богино хугацаанд их хэмжээгээр уувал тэр хэмжээгээрээ шартана гэсэн үг. Мөн таны биеийн жин нөлөөлдөг байна. Сүүлд нь гэж хэлэхэд хэрвээ таны нас явж байгаа бол тэр хэмжээгээр шарталт мэдрэнэ гэсэн үг.
2. ОРОЙНЫ ГАРАЛТАНДАА БЭЛТГЭХ
ШАРТАХГҮЙ БАЙХ арга нь ууж эхлэхээс өмнө эхлэдэг.
Өлөн байхдаа хэзээ ч ууж болохгүй. Хоол архины нөлөөг саармагжуулдаг гэдгийг бүгд мэднэ байх.
Шингэн юм сайн уух хэрэгтэй. Согтууруулах ундаа нь хүний биеийн шингэнийг багасгадаг. Орж байгаагаасаа их шингэн гарч байдаг гэсэн үг. Одоо таны ууж байгаа ус таны өглөө таны аминд орно шүү.
Ойлгомжтой болговол: Сайн хоол ид, ус уу тэгээд өглөө инээмсэглэж босож ирэх болно.
3. ЮУ УУХАА МЭДЭХ
Согтууруулах ундааны өнгө бараан байх тусмаа таныг улам их шартуулна гэдэг. Тэгэхээр Виски, Бренди болон Улаан Виноноос илүү Цагаан Вино, Жин, Водка нь аминд өлзийтэй. Мөн хямдхан байх тусмаа илүү их химийн бодис орсон хог байна гэдгийг анхаарна уу? Улаан винонд шартуулах хүчин чадал бүхий тирамен илүү ихээр агуулагддаг тул хямдхан улаан виноноос татгалзсан нь дээр.
Жүүстэй холиж уух нь согтуулах ундааны хүчийг багасгахын сацуу таныг маш сайн шингэнээр хангана.
1 цагт 1-ийг гэсэн дүрэм баримталвал та хожно! Таны элэг 1 цагт 1 пиво задлах хүчин чадалтай гэдгийг та мэдэх үү? Удаан хугацаагаар бага багаар уух нь шартахгүй байхын үндэс юм байна.
Гэртээ хариад
1. Бие зас. Таныг шөнө эсвэл үүрээр босож 00 орохоос сэргийлж байна.
2. Маш их шингэн уу! 2-3 стакан ус уух хэрэгтэй. Ус бараг орохгүй байх гэвч өглөө та уусандаа харамсахгүй.
3. Хүмүүс аспирин уудаг. Алдсан витамины нөхөхийн тулд МУЛТИ-ВИТАМИН буюу Витамины комплекс уух хэрэгтэй.
САНУУЛГА: Ходоод чинь хатгаж өвдөх, бөөлжиж байхад цус гарвал яаралтай эмчийн туслалж авах хэрэгтэй гэдгийг анхаарна уу?
4. Маргааш өглөөг даван туулах
Чи амьд байна. Өөртэй баяр хүргэ!
2. Нэмж алкохол хэрэглээд хэрэггүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна: Хэрвээ таньд өглөө босч ирэхэд чинь урд шөнийн лонхтой зүйл сайхан харагдаж байвал та архинд донтож байна. Маргааш нь ууж байвал аа яа яа яа…
3. Кофеноос болгоомжил. Бид шартсан салгалсан гараараа кофе аягалж өглөөг сэргээдэг шидэт бор шингэнд итгэж байвч их хэмжээгээр алкохол хэрэглэсэний маргааш кофе уух нь биеийн шингэнийг илүү алдагдуулдаг юм байна. Толгойны өвчин намдаах ид шидэнд нь итгэх, эсвэл каффейний архаг мангас 2-ын аль ч байсан та надад итгээд кофеноос татгалз. Бүүр болохгүй байвал 1 ширхэг аспирин уучих.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Eroosoo shartakhgui baina gedeg you gesen ug ve?