Барак Обама эмчийн үзлэгт оров

Америкийн 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэнд маш сайн байна гэж эмчийн үзлэгийн дараа мэдээллээ. Тэрээр Ерөнхийлөгч болсноос хойш хоёр дахь удаагаа эмчийн үзлэгээр орж байгаа юм.

Түүний организмд никотин байхгүй гэдгийг Жеффри Калмэн онцолжээ. Өмнө нь Барак Обама олон нийтийн өмнө тамхи татахаас татгалзах болно гэж амласан юм. Наймдугаар сард 50 нас хүрсэн Барака Обама “идэвхтэй амьдралтай, эрүүл хоолны дэглэмтэй, эрүүл байхад жин нөлөөлдөг, үе үе бага хэмжээний архи хэрэглэдэг” юм байна.
“Тэрээр албан ажлаа хийж гүйцэтгэх боломжтой” хэмээн Калмэн үзэж байгаа юм.
Барак Обамагийн өндөр 185,4 см, жин – 82,2 кг. Түүний даралт хэвийн. 2010 оны хоёрдугаар сард анх удаа үзлэгт орж байсантай харьцуулахад цусан дахь холестерины хэмжээ буурсан гэнэ.
Төрийн тэргүүн нар жил бүр эмчийн үзлэгээр орох ёстой бөгөөд дараачийн үзлэг 2012 оны арванхоёрдугаар сард болох юм. Ерөнхийлөгч Барак Обама спортоор хичээллэх цаг зав өөртөө заавал гаргахыг эрмэлздэг бөгөөд бэлтгэл хийх танхимд байнга очдог, амралтын өдрүүдэд гольф болон сагсан бөмбөг тоглодог байна. Ерөнхийлөгчийн өргөөний дэргэдэх теннисний талбайг сагсан бөмбөгийн талбай болгон хувиргасан бөгөөд үүнд таван мянган доллар зарцуулжээ.
Т.Бүрэн

Түүний организмд никотин байхгүй гэдгийг Жеффри Калмэн онцолжээ. Өмнө нь Барак Обама олон нийтийн өмнө тамхи татахаас татгалзах болно гэж амласан юм. Наймдугаар сард 50 нас хүрсэн Барака Обама “идэвхтэй амьдралтай, эрүүл хоолны дэглэмтэй, эрүүл байхад жин нөлөөлдөг, үе үе бага хэмжээний архи хэрэглэдэг” юм байна.“Тэрээр албан ажлаа хийж гүйцэтгэх боломжтой” хэмээн Калмэн үзэж байгаа юм.Барак Обамагийн өндөр 185,4 см, жин – 82,2 кг. Түүний даралт хэвийн. 2010 оны хоёрдугаар сард анх удаа үзлэгт орж байсантай харьцуулахад цусан дахь холестерины хэмжээ буурсан гэнэ. Төрийн тэргүүн нар жил бүр эмчийн үзлэгээр орох ёстой бөгөөд дараачийн үзлэг 2012 оны арванхоёрдугаар сард болох юм. Ерөнхийлөгч Барак Обама спортоор хичээллэх цаг зав өөртөө заавал гаргахыг эрмэлздэг бөгөөд бэлтгэл хийх танхимд байнга очдог, амралтын өдрүүдэд гольф болон сагсан бөмбөг тоглодог байна. Ерөнхийлөгчийн өргөөний дэргэдэх теннисний талбайг сагсан бөмбөгийн талбай болгон хувиргасан бөгөөд үүнд таван мянган доллар зарцуулжээ.Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих