“Болор цом-34″ наадмын тэргүүн байрын шүлэг “Тэр эмэгтэй”

dab1e7732dace4a85011180961320343_x3Монголын яруу найргийн хамгийн том наадам болох “Болор цом-34″ алс зүүн хязгаар Дорнод аймгийн Чойбалсанд өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө, Уг наадамд 34 найрагчид шүлгэн хүлгээ сойсноос Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байрт шалгарсан юм.

Наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарлаа.

Тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг сонирхуулья.

 

Тэр эмэгтэй

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг

 


URL:

Сэтгэгдэл бичих