Тени үхлийн аюултай гэнэ

1201701271485483211Өвлийн улиралд хүмүүс угаартаж амиа алдах нь ихэсдэг. Тэгвэл гэр орондоо халаагч тени ажиллуулж дулаалцах гэснээс ялгардаг нүүрстөрөгчийн моноксид гэх хорт хийнд нь дам хордож байдаг гэнэ. Энэ хорт нэгдэл нь ямар ч үнэр өнгөгүй тул ялгарч байгаа эсэх нь мэдэгдэхгүй аюултайгаас гадна хордлогийн шинж тэмдэг нь нууц байдгаараа бүр ч аюултай гэнэ. Гэр орондоо тени тавьсан хүмүүсийн толгой өвдөж ханилгаж  бүгшүүлдэг агаад үүнийгээ ханиад хүрчихэж гэж эмчилдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тениэс ялгардаг хорт хийнд нь хордсоны шинж тэмдэг байдаг. Удаан хугацаагаар тени тавих юм бол хүн аажмаар ой санамж муудах, анхаарал нь төвлөрч чадахаа байх зэрэг мэдрэл сэтгэцийн хүнд эмгэгтэй болдог гэж судлаачид анхааруулжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих